С.Эрдэнэ: С.Зоригийн түүхийг мартаж болохгүй
2017-10-02

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө. 1998 оны энэ өдөр Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг С.Зориг бусдын гарт амь үрэгдсэн. Жил бүрийн энэ өдөр түүний дурсгалыг хүндэтгэж, хөшөөнд нь цэцэг өргөдөг уламжлалтай.

 

Энэ дагуу АН-ын удирдлага, гишүүд дэмжигчид өнөөдөр түүний хөшөөнд цэцэг өргөлөө. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ  “АН-ыг үүсгэн байгуулагчдын нэг, ардчиллын Алтан хараацай С.Зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж байна. Энэ гэмт хэрэг бол Монголын улс төрд үлдсэн маш том хар толбо. Монголд тайван замаар ардчилсан хувьсгал явагдсан гэж ярьдаг боловч ардчилсан хувьсгалын үнэ цэнийг тодорхойлсон, хялбар замаар ирээгүй гэдгийг харуулсан үйл явдал бол энэ гэмт хэрэг. Ардчиллын манлайлагч байсан энэ хүний түүх, үүрэг оролцоог бид хэзээ ч мартаж болохгүй. Тиймээс бид жил бүрийн 10 дугаар сарын 2-нд хүндэтгэл үзүүлдэг юм” хэмээн ярилаа.

 

В.Бат

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЗОРИГ ямар гавьяа байгуулсан юм бол. хэлж мэдэхгүй юм хэлээд өгөөч. Тодорхой
2017-10-06
66:
тэгээд хэргийг нь илрүүлээч ээ
2017-10-04
zail:
uuruu alj bhad tsug baisan bj shaadag gar shuuu manai ardchilsan namiinhnii dotor iimerhuu lalruud ih bii shuuuu ardiin baatar elbegee ta 3 bol yah ch argagui holbootoi
2017-10-02
зочин:
Ленин шиг мөнхөрөх үү.зориг бсан бгаагүй монголчууд буруу замруу орж будаа тээж явна. Зориг ЕС болсон гээд мөн л энэ замаараа л явна. зориг бсан бол бүгдын засаад заларуулаад явчих уу. үгүй шүү.лениний заасан замаар оросууд явж чадсан уу.чадав уу.өнөөдөр орос орныг хар.монгол улс сүхийн ярьсан хэлсэн замаар явж чадсан уу. эзэн нь үгүй болохоор ямарваа нэгэн асуудал буруу шийдвэр гаргаж буруу замаар явах жамтай юм даа
2017-10-02