УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ
2017-10-02

 

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Намрын чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ "Улс орны нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг энэ намрын чуулганаар шийдвэрлэнэ. 

 

Багш, эмч нар цалин нэмэх шаардлага тавиад багагүй хугацаа өнгөрлөө. Ажилласан жил, ажлын ур чадварыг нь харгалзан үзэж цалинг үе шаттай нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэх юм. Намрын чуулганаар Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг хэлэлцэх шаардлагатай. 

 

Төрийн алба улс төрөөс хараат байгаа нь нууц биш. Намрын чуулганаар төрийн албаны бие даасан байдлыг хангах хуулиудыг хэлэлцэх юм.

 

Эвийг эрхэмлэж, иргэдийн итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө ажиллацгаая.  Чуулганы хуралдаандаа санаачлагатай оролцохыг УИХ-ын гишүүд та бүхэндээ уриалж байна. УИХ-ын намрын ээлжит чуулган нээснийг мэдэгдье хэмээлээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энхболдоо өөрийн үеэл БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга салааны захирагч генерал Батбилэгээ албан тушаалаас нь зайлуулчих. Салбарын сахилга шалдаа буулаа. Насаараа армид ажилсан туршлагатай генерал офицеруудын албан тушаалыг дээрэмдэхээ больчих новшоо. Намаа самарсан одоо армийг самрахгүй шүү.
2017-10-02