Улстөржилтийг таягдан хаяж, эвийг эрхэмлэе
2017-10-02

УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Намрын чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлэв. Дараагаар нь  Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ:

 

 

-Улс орны өмнө тулгамдсан асуудлыг хамтдаа шийдэх хэрэгтэй байна. Ирэх жил төлөгдөх өрийг шийдэх хэрэгтэй. Үндэсний эрх ашигт нийцүүлэх шийдэх хэрэгтэй. Хүүхдийн мөнгийг халамжтай зүйрлэж байна. Хүн амаа өсгөх тууштай бодлогоо барьж ажиллах хэрэгтэй. 

 

2015 онд үйлдвэрлэлээ дэмжих хуулийг баталснаас хойш бодитой хэрэгжсэнгүй. Энэ хууль дотоодын хүнс үйлдвэрлэгчдийг дэмжих байлаа. Дотооддоо үйлдвэрлэж болох барааг гадаадаас худалдаж авсан албан хаагчдад хариуцлага тооцдог болъё. Ажлын хувцсыг дотооддоо үйлдвэрлэдэг болвол арьс ширний үйлдвэр, гутлын, оёдлын үйлдвэр сэргэнэ. Саяхан өнөөдөр хонины нэхий 500 төгрөг боллоо. Гэтэл гадны бэлэн гоймонг 500 төгрөгөөр худалдан авлаа.

 

Шинээр байгуулагдах Засгийн газар уул уурхайн өрөөсгөл хамаарал, түүнийг дагасан эрдслийг бууруулна гэдэгт бага боловч итгэл төрж байна.

 

Монголын ард түмэн Үндсэн хуулиараа тэгш эрхтэй. Гэтэл лиценз нэрээр газрын баялгийг эзэмшиж, гадаадынханд хүрч байгааг зогсооё. Уул уурхайд өнгөрсөн хугацаанд асар их найдвар тавьсан ч баялгаа олборлож эхэлснээр 3 их наяд төгрөгийн өртэй болжээ. Тийм учраас уул уурхайн бодлогоо эргэн харж, Үндсэн хуулиндаа нийцүүлэх хэрэгтэй. Өөрийн мөнгөн тэмдэгтээ өндөр байлгахын тулд алтанд анхаарах цаг боллоо. Монголчууд баялгийнхаа эзэн нь бус  хохирогч нь болж үлдсэнд анхаарах цаг болжээ.

 

Нийт монголчуудын санхүүгийн амин чухал асуудал учраас төр алтаа бүрэн хэмжээгээр хянадаг болох нь амин чухал шаардлага байна. Багш, эмч нар цалингаа нэмэх шаардлага тавьж байгаа нь байж боломгүй зүйл биш, байж болох шаардлага. Багш, эмч нарын цалин үе шаттай нэмэх шаардлагатай. Байгалийн баялгийг ногдол ашгаар өртэй нь өрөө дарж, өргүй нь нэмэлт орлого орох ёстой. Байгалийн баялаг ард түмний мэдэлд гэсэн Үндсэн хуулийн заалтад нийцүүлэх хэрэгтэй.

 

Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн хүн Тамхины хяналтын хуулиас  өөрийн компаниа чөлөөлсөн нь байж болохгүй зүйл юм.  Энэ бол ашиг  сонирхлын зөрчил юм. Одоо байгуулагдах Засгийн газар нь энэ мэт  зүйлээс ангид байх ёстой. Уул уурхайгаас цутгасан мөнгө улс төр, эдийн засгийн хэмж хэмжээг эвдэж байна. Хамгийн том авлига уул уурхайгаас орж ирж байна.

 

Монголын төрийг 60 тэрбум төгрөгөөр зах дээр гараад зардаг болсон гэх зэргээр  энэ салбарт шударга ёс алдагдсан байна. 60 тэрбум дээр дахиад хэлэхэд эзэн нь тодорхой хэргийг яагаад хууль, шүүхийн байгууллага хэлэлцэхгүй байна вэ.

 

С.Зоригийг бүрэлгэсэн хэргийг шүүх хурлыг олон улсын байгууллага ч шударга бус шүүсэн гэж үзэж байна. Ард түмний захиалга, нийгмийн захиалгыг биелүүлэх гэж би сонгогдсон. Энэ үүргээ биелүүлэхийн төлөө ажиллана.

 

Улстөржилтийг таягдан хаяж, эв эеийг эрхэмлэн зүтгэхийг уриалж байна.

 

Мөнх тэнгэр биднийг ивээх болтугай хэмээлээ. 

 

Ийнүү намрын чуулганы нээлт өндөрлөв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ingej l ue ue helejgui bol goldoo nuhgui yum. Shig btsgaadag uls
2017-10-03
Зочин:
Mongoloid гэдэг нэрээ хаа сайгүй батлах юм даа
2017-10-03
Зочин:
Элбэгдоржийн бух муу муухай юмыг анх баттулга зааж егсен гэдэг шуу. Элбэгдоржоос хэд дахин дор аймаар амьтан сонгочихоод хеерцеглеед баярлалаа бдг гэнэн хаширдаггуй ард тумэн хеерхий. Дараа нь нэг их гасалдагий.
2017-10-02
Зочин:
Хэлснээсээ яг эсрэг хийдгийг элбэгдорж баттулгаас сурсан юм шуу. Нэг л муухай юм хийх гээд теерегдуулж ийм юм яриаад эхэллээ. Ард тумээн, сонор сэрэмжтэй бгаарай
2017-10-02
ЗОЧИН:
УЛСТӨРЖИХГҮЙ ГЭДЭГ НЬ АВИЛГАЧТАЙ ЭВЛЭРНЭ ГЭСЭН ҮГ БИШ ШҮҮ
2017-10-02
Зочин:
Баттулга хурэлсух 2 гарч ирэхийн тулд бугдийг нь муулж дорлмжилж ард тумнээ жинхэнэ хувааж талцуулчихаад гарч ирсэн хойноо еерийнхее амар тайван байдлаа бодоод л ингэж ярьж байгаа нь дэндуу ойлгомжтой Байна. 2 уулаа но-той болхоороо айж байхгуй юу.
2017-10-02
Зочин:
Хурэлсухтэй нийлж гаргаж бгаа МАНАНдаа халхавч хийж байна. Унэхээр унэн бол улсаа бодоод Энхбаяртай нийлэлдээ. Мэдлэг туршлага нь хурэлсух та 2 оос л дээр байх. Чадахгуй байж. Хурэлсух Энхбаярыг гужирдэж доромжилсоор л гарч ирсэн биздэ.
2017-10-02
Зочин:
eronxiilogch zow yarij bna zow shuadraga sain ajilaarai ediin zasgiig mash xurdan bosgoxgui bol mongold bxad xund bn shuu jishee bi bol xurdan saixan amdraltai gazar ruu yawmaar l bna viz garval. end amdral zogsson bna garaad ajil alga tsalin ch alga mglchuud xar amia boddog xumuus end xun ulguud awchix yu ch alga bux zuil dooguur xund xuniig zowooson xahsraasan tm oron bolson bna xaramsaj bna gadaadad suraad irsn bolovsroltoi xumuusiig tor awch medexgui bna. bolovsrolgui geer toriig udirdaxx bolomjbxgui yer n bol mglchuudiig bodxoor ix durgui xurch bna. bugd l tm l bna xunii setgeliig xodolgox toogdox yum ch alga bux zuil xund xogjoogui dooguur tovshind tsag gaar n xuiten xaixir xumuus bas tegsen mortloo tveeree angalzsan duraaraa xuuxnuud ix gargadag. bayan amdral surtchildag yaduu baildlaas garaagui xumuus ix stressddeg bx daa. xogjiloos xostsorson iim ulsad baisand orwol xogjingui bolovsroltoi xumuus amdardag saixan gazar bsan xawgui dr gej uzej bna. ireeduid bolovsrolgui iim tene
2017-10-02
Иргэн:
Улс төржилт тийм амархан зайлахгүй байхаа даа. Монголчууд бид ер нь их тэнэг улс юм даа. Цөөхүүлээ мөртөө бие биеэ үзэхгүй. Яаж хөгжинө дөө.
2017-10-02
зочин:
Хүн шоронд хийсэнээр төр улс сайхан болчихдог бол үе үеийн сайд дарга нар үе үеийн 76 гишүүдийг үе үеийн төрийн тэргүүнүүдийг бүгдын хийчих юмсан.тэгээд ч сайн цаг сайхан болохгүй бх. баттулга бас л 4жил элбэг шиг шүлсээ үсчүүлж чалчиж бгаад явна даа.зүйн нь амалсан хэлсэн ярьсанаа бодит амьдрал дээр биелүүл хэрэгжүүл. эрх нь байна мэдэл нь бна юу хүлээх үү.шууд хий
2017-10-02
Зочин:
элбэгээ баяр баданжунай энхболдыг шоронд хийвэл дахин сонгож болох юм 1920 ОН хэр шударга хүн юм харжил байья тэхгүй бол бид сонгон гэж байхгүй анхаар
2017-10-02
ШУДАРГА БАЙ БАТТУЛГАА:
ЭЛБЭГДОРЖИЙГ ШОРОНД ХИЙЖ ШУДАРГА ТӨР ГЭЖ ХЭЛ 20 ОНОО БОДОЖ БАЙВАЛ ШОРОНД ХИЙ АРД ТҮМЭН ДҮНГЭЭ ТАВИН
2017-10-02