Монголын рафтингчид анх удаа ДАШТ-д орно
2017-10-02

 

 

Монголын рафтингын баг анх удаагаа ДАШТ-д оролцоно. Япон улсын Токушима мужийн Миёоши хотод Ёшино голыг ашиглан зохиож буй ДАШТ-д оролцохоор манай баг тамирчид Япон улсад очоод байна. Энэ удаагийн ДАШТ-д нийт 22 орны, 71 баг оролцож байгаа юм. 10 сарын 2-оос еснийг хүртэл үргэлжлэх ДАШТ нь опэн, мастэрс буюу 40+, u19, u23 гэсэн ангилалаар эрэгтэй эмэгтэй багийн төрлөөр явагдах юм. Манай улс уг тэмцээний эрэгтэйчүүдийн опэн буюу нээлттэй төрөлд оролцох юм. Уг төрөлд 17 орны баг тамирчид өрсөлдөнө.

 

Манай баг тамирчид энэ оны 5 сараас эхэлж бэлтгэлдээ гарсан. Харин Архангай аймгийн Тариат сумын нутагт орших Суман голд сүүлийн нэг сарын хугацаанд эрчимтэй бэлтгэлээ базаасан юм.

 

Рафтинг нь голын эргүүлэг, ширүүн урсгал бүхий хэсэгт зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр завиар зорчих спортын төрөл юм. Уг спортод багийн ажиллагаа хамгаас чухал байдаг ажээ.

 

Эх орноо төлөөлөн явсан баг тамирчдад амжилтын дээдийг хүсье.

 

Б.Энх-Амгалан

 

 

Shuud.mn
Сонин хачин