Оксфорд хүндэт самбараасаа Ан Сан Су Чигийн зургийг буулгажээ
2017-10-02

Мьянмарын Төрийн зөвлөх, Нобелийн энхтайвны шагналт Ан Сан Су Чигийн хөрөг зургийг Оксфордын их сургууль хүндэт самбараасаа буулгасан тухайгаа энэ амралтын өдөр мэдэгдлээ.

 

 

Хөрөг зургийг буулгасан шалтгаанаа олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж буй шашны цөөнх Роханжи үндэстнээс болсон гэдгээ тус сургуулийн удирдлагууд мэдэгдлийнхээ үеэр онцолжээ.

 

Мьянмарын армийнхан өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдөр тус үндэстний голлон амьдардаг Ражин мужид цэргийн ажиллагаа явуулах болсон юм. Энэхүү цэргийн ажиллагаанаас болж хагас иргэн Мьянмарыг орхин гарч, өдгөө Бангладешийн хил орчимд хүндхэн нөхцөлд амьдарч байна.

 

“Роханжи үндэстнийг хамгаалах томоохон алхам Ан Сан Су Чи хийхгүй байна” хэмээн тус их сургуулийн хичээлийн эрхлэгч мэдэгдэж "Түүний үйлдэл биднийг бухимдуулж байна” гэж хэлжээ.

 

Ан Сан Су Чи 1967 онд Оксфордын Сэнт-Хьюгийн коллежийг төгссөн юм. Тэрбээр 2012 онд тус сургуулийн хүндэт доктор болж, түүний хөрөг зургийг тус их сургууль хүндэтгэлийн самбартаа байршуулсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
mongol:
baruunii gar hul boloogui l gej ingej bgaa yum zaavaltednii ugeer yavah eostoi yu
2021-02-02
Erguu azi bas sarmagchin uur hen ch bish
2018-11-14
Зочин:
Tiishdee. Hudlaa ardchilsan dur esgesen aluurchin....
2017-10-02