Лас Вегас хотноо гал нээсэн этгээд 59 хүний аминд хүрчээ
2017-10-03

АНУ-ын зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотноо байрлах “Mandalay Bay” тансаг зэрэглэлийн зочид буудлын өмнөх задгай талбайд зохион байгуулагдаж байсан хөгжмийн наадмын үеэр үл таних этгээд иргэд рүү гал нээсэн билээ.

 

Халдлага үйлдсэн этгээд


Уг хэргийн улмаас  59 хүн амиа алдаж, 527 хүн шархадсан байна.
 
 
Гэмт этгээдийг автомат буугаа цэнэглэж байхад цагдаагийнхан тархин тус газар руу нь буудаж, аюулгүй болгосон юм. Тэгвэл халдлага үйлдсэн этгээдийг Стефэн Крэйг Пэддок  гэдэг байна. Тэрээр 64 настай бөгөөд нилээн чинээлэг амьдралтай нэгэн байсан талаар цагдаагийнхан өгүүлэв.
 

Тэрээр ямар шалтгаанаар иргэдийн аминд хүрсэн нь нууц хэвээр байна. Гэр бүлийнх нь түүний үйлдэлд цочирдож буйгаа “CNN” агентлагт ярьжээ.
 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Америкийн зугаа цэнгэлийн хот гэгдэх Лас Вегасд буугаар зугаацаж болдог юм байна.
2017-10-05