Цэргийн анги руу зэвсэгтэй этгээдүүд халджээ
2017-10-03

Энэтхэгийн Кашмирын Сринагар хотноо үйл ажиллагаагаа явуулдаг цэргийн анги өчигдөр орон нутгийн цагаар 22.30 цагийн орчимд халдлагад өртжээ.

 

 

Галт зэвсгээр зэвсэглэсэн этгээдүүд цэргийн анги руу дайрсан байна. 

 

Энэхүү үйл явдлын улмаас үүргээ гүйцэтгэж байсан гурван хилийн цэрэг шархадсан гэнэ. Зэвсэгтэй этгүүд цэргийнхний байрлаж буй байрнаас холгүй байрлах нэгэн шавар байранд бүгэж, улмаар харанхуй болох үед буудаж эхэлжээ.

 

Армийнхан харилцан гал нээж эхэлсэний улмаас цэргийн ангиас холгүй байрлах олон улсын нисэх буудлын хамгаалалтыг нэмэгдүүлсэн аж. Мөн армийнхан цэргийн ангиас холгүй болсон дэлбэрэлтийг амиа золиослогч этгээд үйлдсэн хэмээн таамаглаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин