М.Энхболд, Д.Амарбаясгалан хоёрын зөрчил буюу эзэнгүйдсэн НИТХ
2017-10-03

 

Хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг. Түүн лүгээ, зунжин намаржин хэрэлдсэн МАН-ынхныг Бага хурлаараа учраа олж, хужраа тунгаав уу гэтэл үгүй бололтой.

 

Учир нь НИТХ-ын даргыг сонгох ёстой НИТХ хуралдаж чадалгүй дахин завсарлалаа. Өнгөрсөн долоо хоногт Ц.Сандуйг огцруулаад дараагийн даргаа сонгох гэсэн ч чадалгүй МАН-ын бүлэг нь ажлын тав хоногийн завсарлага авсан.

 

Энэ хугацаа өчигдөр дууссан ч дахиад тав хоногийн засварлага авчээ.

 

НИТХ-ын даргад Д.Баярсайхан, С.Амарсайхан гэсэн хоёр нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Хэвлэлүүдийн мэ­дээл­лээс харахад НИТХ ингэж байн байн завсарлага аваад байгаа нь Д.Баярсайхан, С.Амарсайхан хоёроос болоод байгаа юм биш гэнэ. Ард нь “томчууд” байдаг болоод ингээд байгаа юм гэцгээж байна. Тодруулбал, Д.Баярсайханыг МАН-ын дарга М.Энхболдын ангийн хүүхэд, С.Амар­сайханыг МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хүн гэж байна. Өөрөөр хэл­бэл, Д.Баярсайхан нь М.Энхболдын, С.Амар­сайхан нь Д.Амарбаясгалангийн хүн гэнэ.

 

Ингэхээр МАН-ын дарга, генсек хоёр нь НИТХ-ыг булаалдаад байна уу гэсэн дүр зураг харагдаад байна. Дүр зураг ч гэж ер нь цаагуураа ийм тэмцэл өрнөөд удаж буй бололтой юм. Өөрөөр хэлбэл, М.Энхболд нь Д.Баярсайханыгаа, Д.Амар­баясгалан нь С.Амар­сайханыгаа НИТХ-ын дарга болгочих гээд НИТХ-ын ажлыг саатуулаад байгаа болж таарав.

 

НИТХ бол нийслэлтэй холбогдсон асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн бие даан шийдвэр гаргаж, нийслэлийн оршин суугчдын эрх, тэдэнд тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Харин өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэх боломжгүй асуудлаар УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газарт асуудал тавьж шийдвэрлүүлдэг.

 

Хэвлэлүүдийн мэдээллээс харахад НИТХ ингэж байн байн завсарлага аваад байгаа нь Д.Баярсайхан, С.Амарсайхан хоёроос болоод байгаа юм биш гэнэ. Д.Баярсайханыг МАН-ын дарга М.Энхболдын ангийн хүүхэд, С.Амарсайханыг МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хүн гэж байна.

 

Нийслэлийн хэмжээнд тэмдэглэлт ой, баяр ёслол тэмдэглэх, байгууллага, гудамж, талбайг нэршүүлэх, нэрэмжит болгох, хөшөө, дурсгалын цогцолборыг иргэд, олон нийтийн саналыг үндэслэн байгуулна. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй.

 

Нийслэлийн агаар, ус, хөрс, экологийн төрөл зүйлийг хамгаалах хөтөлбөр баталж, нийслэлийн тухайн жилийн төсвийн төслийг хуулийн хугацаанд хэлэлцэн батлах, хэрэг­жил­тэд хяналт тавихаас гадна төсвийн гүй­цэт­гэлийг хуулийн ху­га­цаанд хэлэлцэн баталдаг байгууллага юм.

 

Өвлийн сар хаяанд ирлээ. Уржигдар шөнийнх шиг цас дараалаад ороход л нийслэл хэцүүдэж мэдэхийг өнгөрсөн жил бид харсан.

 

Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлээс эхлээд ирэх жилийн төсөв, төлөвлөгөө гээд тулгамдсан олон асуудал бий. Энэ бүхнийг НИТХ л хэлэлцэж шийдэх ёстой. Гэтэл шийд гаргах энэ толгой байгууллага иймэрхүү царайтай бужигнаж байна. Ер нь эрх баригчдын хоорондын толхилцооноос иргэд л хохирч үлддэг. МАН-ын хоёр даргын энэ зөрчлөөс болж нийслэлийн иргэд зутарч магадгүй байдал ажиглагдаад эхэллээ.

 

НИТХ энэ оны тав­дугаар сараас хойш хурал­даагүй байж байгаад сая Ц.Сандуйг огцруулах гэж ээлжит хуралдаанаа зарлажээ.  Уг нь үүнээс өмнө, 2012 оноос дэгээ өөр­чилж, сар бүрийн сүүлийн пүрэв гаригт хуралддаг болоод байсан юм. Тэр үед НИТХ-ын дарга Д.Баттулга байв. Тэргүүлэгчид нь цаг үеийн асуудал гарах бүрт шуурхай хуралдчихдаг байлаа. Ингэж байнгын ажиллагаатай ажиллаж байсан НИТХ гэнэт хуралдахаа болихоор нийслэлийн ажил ямархуу явах нь ойлгомжтой.

 

Сүүлийн хэдэн сарын турш НИТХ хуралдаагүйн бурууг өнөө муу Ц.Сандуйтай холбодог юм. Мэдээж, тэр буруутай байх. Гэхдээ Ц.Сандуй яваад сайжирсангүй.

 

Даргаа сонгох гээд намынхаа дарга нарын царайг харж, байн байн зав­сарлага авч хурлаа сунж­руулсан хэдэн төлөөлөгч л сууж байна. Гэтэл энэ хооронд нийс­лэлийн ажил юу болж дуусч байгаа бол гэдгийг тэд бодох ёстой юм.

 

Нийслэлийн Засаг дарга Су.Батболд өнөөдөр нийс­лэлийн өдөр тутмын ажлыг явуулж л байх шиг байна. Гэхдээ “…Су.Батболд туйлын сул дарга юм” гэж байсгээд л энд тэнд бичүүлсэн харагдах юм. Энэ аргагүй биз ээ. Удирдлагагүй хүн чинь яалтай билээ. Тэр хүнд чиглэл өгч, төсөв санхүү, төлөвлөгөө энэ тэрийг баталдаг нь НИТХ шүү дээ.

 

Одоо бүр амар болсон. Хурал зарлах эрх бүхий хүн ч байхгүй. Гагцхүү “дээрээс” команд ирж байж л даргын асуудал нэг тийш болох бололтой. Шуудхан хэлэхэд, МАН-ын дарга М.Энхболд, генсек Д.Амарбаясгалан хоёроос болж НИТХ эзэн­гүй­дэж, нийслэлийн ажил хэ­ц­үүдлээ гэцгээж байгаа нь үнэний ортой болж таарав.

Б.ДАМДИН-ОЧИР

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
зочин:
аймшигийн киноны зомби л дутаат бна уу
2017-10-03
Zochin:
MAN Amarbayasgalan dargaa solioch namn erunkhii nariin bichig urvaj sharvasan baij taarahgui
2017-10-03
Зочин:
Ene encboldiin emgeniig bolgoj bgui.ene emgen xytadiin erliiz avgai.
2017-10-03
зочин:
аймшигийн киноны зомби л дутаат бна уу
111111:
Хотын мафи гээд байсан нохдууд их л тамирдаж байна даа
2017-10-03
Зочин:
Баярсайхан гэгч аймаар эмгэн одоо болиоч ээ
2017-10-03
зочин:
Миеэ-г л бүх шатнаас зайлуулж байж энэ улсад шударга ёс тогтоно шүү
2017-10-03
Nam bus irgen:
Alban tushaaliin heneetnuudees bolj ene uls eh oron suirlee. Zailtsgaasan baidaa bugdeeree.
2017-10-03
Зочин:
Амарсайханыг болгоо өөр сонголт байхгүй Атаархагчид үхэн хатан шээс нь савирч байна. Юун яасан хийсний Зайсан толгой өчнөөн хөрөнгө оруулалт хийж Нийслэлийн өнгө төрхийг тордож баыгаа нь үнэнээс үнэн
2017-10-03
зочин:
Иргэдийн хурал гэдэг байгууллага одоогийн нөхцөлд манай улсад огт хэрэггүй. байнга хуралдлаа гээд яахийн. төсөв л батлахаас өөр ажлгүй газар. хот, аймгийн засаг дарга нар л ажлаа мөрөөрөө хийвэл барав. Сангийн яам төсвөө батлаад өгөхөөс хойш.
2017-10-03
Иргэн:
Энэ 2 нэр дэвшигч хоёулаа хэрэггүй?! Шинээр нэр дэвшүүлэх хэрэгтэй?! МАН ч явахаа больжээ, бензин нь дуусчээ. Кадргүй болсон байна гэсэн үг?!?!?!
2017-10-03
зочин:
АМАРСАЙХНЫГ СОНГОВОЛ ЗАЙСАН ТОЛГОЙГ ХУЛГАЙ ХИЙСЭНТЭЙ АДИЛ НИЙСЛЭЛ ,НАЛАЙХЫН БҮХ ТӨРИЙН ӨМЧИЙГ ХУЛГАЙ ХИЙГЭЭД ДУУСГАНАДАА НАСААРАА ХУЛГАЙ ХИЙСЭН ТӨРСӨН АХ ДҮҮС
2017-10-03
СЭХ:
АМАРСАЙХАНААС ЗАЙГАА БАРИХГҮЙ НИЙСЛЭЛЧҮҮД БИД ОУЮНЫ УНДРААГИЙН БООЛ БОЛОХООС ГАДНА ОНЦГОЙ ШИГ ОЛОН САЙХАН ХҮМҮҮСЭЭ ОНГОЦНЫ ОСОЛД ОРУУЛНА. МАН-ЫН ДҮРМИЙН ДАГУУ НЭРИЙГ НЬ ТАТУУЛАХ ЁСТОЙ.4.2.5. Намын эв нэгдлийг хамгаалах, намын нэр хүндийг гутаасан аливаа үйлдэл гаргахгүй байх4.4. Энэхүү дүрмийн 4.2.5, 4.2.8, 4.2.9-ийг зөрчсөн гишүүнд улс төрийн дараах дэмжлэг үзүүлэхээс тодорхой хугацаагаар татгалзана 4.4.1. Намаас санал болгож сонгогдож, томилогддог аливаа албан тушаалд нэр дэвшүүлэх 4.4.2. Хуульд өөрөөр заагаагүй бол одоо ажиллаж байгаа албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах
2017-10-03
Зочин:
Зүгээр явж байсан ажлыг гацаадаг энэ амарбаясгалан гэж овоо эрт шунал хорондоо хордсон хор юмаа
2017-10-03
Зочин:
МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-10-03