ГХЯ: Лас Вегасын халдлагад монгол иргэд өртөөгүй
2017-10-03

 

АНУ-ын Лас Вегас хотод 10 дугаар сарын 1-ний өдөр “Route 91 Harvest Festival” хөгжмийн  наадмын үеэр зэвсэгт халдлага болж, 58 хүн нас барж, 500 гаруй иргэн шархдан эмнэлэгт хүргэгдсэн байна. Зэвсэгт халдлагыг үйлдсэн хэрэгт АНУ-ын иргэн 64 настай Стэпэн Паддокийг сэжиглэж байгаа бөгөөд цагдаагийн ажилтнууд сэжигтний байрлаж байсан “Mandala Bay” зочид буудлын өрөөнд нэвтрэхэд тэрээр амиа хорлосон байдалтай олджээ.

 

Халдлагад Монгол Улсын иргэн өртсөн гэсэн мэдээлэл байхгүй.

Shuud.mn
Сонин хачин