Амиа золиослогчид 11 хүний аминд хүрчээ
2017-10-04

Сирийн нийслэл Дамаск хотноо амиа золиослогчид террорист халдлага үйлдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уг хэрэг өчигдөр орон нутгийн цагаар 14.30 цагийн орчимд Мидан дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр болжээ.

 

 

Нэг амиа золиослогч хэлтэс дотор амиа егүүтгэсэн бол хоёр амиа золиологч иргэдийн дунд хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан байна. “Энэхүү террорист халдлагын улмаас 11 хүн амиа алдсан” талаар Британид төвтэй Сирийн Хүний эрхийн газраас мэдээлэв.  Сирийн Дотоод хэргийн сайд Мухаммед Шайр “Энэхүү халдлагын ард Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл бий” гэж мэдэгджээ.

 

Дамаск хотноо өнгөрсөн долоодугаар сараас террорист халдлага бүртгэгдээгүй байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин