Манай Засгийн газар шударга ёсыг сэргээнэ
2017-10-04

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдлоо. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилсон юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсоны дараа УИХ-ын чуулганы  индрээс үг хэллээ. Тэрбээр:

 

-Би ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулдаг Ерөнхий сайд байна. Эрх мэдэл, өнгө мөнгөний хүчинд мөхөтсөн хууль цааз, төр, засагтаа ард түмэн гутаж байна. Ард түмэн ууртай байна.  Бид бүхний байгуулахаар шийдсэн хүмүүнлэг, энэрэнгүй төр засаг хаана байна вэ гэж ард түмэн нэхэж байна. Нам дамжсан бүлэглэлүүд төрийн шийдвэрийг гуйвуулдаг боллоо. Монголчууд бид хууль дээдэлдэг болохоос хууль сахиулагчдаас айх учиргүй.

 

Хууль дээдэлдэг ард түмэн бий гэдгийг мэдрүүлнэ. Төрийн бодлого төрийн ордонд биш хувийн компанийн хундаганы ард шийддэг боллоо. Төрийн албаны мэргэшсэн байдал үгүй бол монгол төрийн дархлаа алдагдлаа.

 

Одоо л эрс шийдэмгий өөрчлөлт хийхгүй бол бидэнд цаг алга. Манай Засгийн газар нийгмийн шударга ёсыг сэргээнэ. Мэргэшсэн төрийн албан хаагчийг бэхжүүлнэ. Энэ цаг мөчөөс эхлэн зөвхөн хууль дээдлэх зарчимыг баримталж ажиллахыг хатуу шаардана. Төрийн алба итгэл сэтгэл, өндөр ёс суртахуун дээр тогтдог.

 

Хямарсан эдийн засагтай Монгол Улсын мөнгө хэмжээтэй. Гэхдээ төрийн сахилга батыг сайжруулж, ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх чиглэл баримтална. Төрийн мөнгө гэж байдаггүй. Энэ бол ард түмний мөнгө.  Баян иргэдтэй төр байхыг хүснэ.

 

Газар доорх байгалийн баялаг бол ард түмний  өмч. Баялгийн хуваарилалтыг тэгш байгалийн төлөө зүтгэнэ. Бид эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа зоригтой гаргаж ирэх цаг болсон. Цаашдаа хүнс экспортлогч орон болгохын төлөө ажиллана. Монголчууд бидэнд хоёр асар том зах зээл,  хөрш байна. Бид боломжоо бүрэн дүүрэн ашиглах ёстой.

 

Бизнес эрхлэгчдээ дэмжинэ. Хийж бүтээе гэж зүтгэж байгаа хэнийг ч болов төрийн дарамтаас өмгөөлөн хамгаалах болно.

 

Эдийн засгийн хямралаа даван туулахын тулд ард түмэн, УИХ-тайгаа хамтран зүтгэх болно. Хүнд хэцүү цагт байнга тусалж ирсэн олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж, эдийн засгийн хүндрэлийг даван туулна. Хоёр хөрш, гуравдагч хөршүүдтэй хамтын ажиллагаагаа дээшлүүлнэ.

 

Чинээлэг дундаж давхрагыг бий болгоно. Засгийн газрын цөм нь Монгол Улсын иргэн та байна. Миний бие Монгол төрийг ард түмний төр болгохын төлөө Ардын засаг ажиллана. Эв нэгдлийг нүдний цөгцгий мэт хамгаална.  Шударга ёс, хариуцлага дээр тогтсон эв нэгдэл ус  агаар мэт хэрэгтэй байгаа.

 

Би зөвхөн хуулинд захирагдаж ажиллана.Би нэг зүйлээс айж байна. Би ард түмний итгэлийг алдахаас айж байна. Монгол Улс үеийн үед мандан бадраг хэмээлээ. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Хүрэлсүхээ чи ч шудрага ёс гэдгийг тогтоож чадахгүй юм шиг байна. Яагаад гэвэл чи шудрага ёс тогтооно гэж хэлсэнээс хойш одоог хүртэл олигтоо шудрага ёс тогтсонгүй. Чи дуугарах юман дээр дуугүй байсан долигоносон, нэг л олигтоо байсангүй ээ шүү
2020-06-10
Khaana baina ter shudarga yos chini:
Bolidoo ESaa, Khaana ter shudarga uos chini baigaa yum be. Said awgai nar chini eruul mend bolovsroliin salbaruufiug uruu ni haruulchihlaa. Jiriin emch bagsh suvilagch bugd tevcheeree barj baina. Zuragt radiog avilgaldaad yu ch gargahgui baina
2018-04-20
Khaana baina ter shudarga yos chini:
Bolidoo ESaa, Khaana ter shudarga uos chini baigaa yum be. Said awgai nar chini eruul mend bolovsroliin salbaruufiug uruu ni haruulchihlaa. Jiriin emch bagsh suvilagch bugd tevcheeree barj baina. Zuragt radiog avilgaldaad yu ch gargahgui baina
2018-04-20
Зочин:
Хэлсэн үгэндээ эзэн байж бидний амьдоалыг дээшлүүлэхийн төлөө ажллахыг хүсэн ерөө?.
2017-10-04