Стивен Тайлерийн биеийн байдлаас болж, бүх тоглолтоо цуцаллаа
2017-10-04

Алдарт “Aerosmith” хамтлаг дэлхийг тойрон аялан тоглолтоо хийж буй билээ. Гэхдээ тус хамтлагийн дуучин Стивен Тайлерийн биеийн байдал гэнэт муудсан юм.

 

 

Энэхүү үйл явдлын улмаас хамтлагийнхан Өмнөд Африкийн зарим орнуудад хийж буй тоглолтуудаа хэсэг хугацаанд хойшлуулаад байжээ.

 

Тэгвэл дуучны биеийн байдал тааруухан байгаагийн улмаас тус хамтлаг аялан тоглолтуудаа цуцалсан талаар  “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Стивен Тайлер инстаграмдаа “Миний зүрх шархалж байна. Миний эрүүл мэндээс болж 100 мянган хүн тоглолт үзэж чадахгүй боллоо” гэж бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин