Кэнт Бэйзмоор “андэр армор”-ын пүүзийг 5 жил өмсөнө
2017-10-04

 

Атланта Хокс багийн хамгаалагч Кэнт Бэйзмоор Андэр Армор брэндтэй таван жилийн гэрээний сунгалт хийх тохиролцоонд хүрлээ. Бэйзмоор нь 2012 оноос хойш тус брэндтэй хамтран ажиллаж байгаа юм. Стэфэн Көрриг Найкигаас салж Андэр Армортой гэрээ байгуулахад түүний нөлөө их байсан гэдэг.

 

Оолд Доминион коллежод сагсан бөмбөг тоглож байсан Бэйзмоор нь 2012-2013 оны улиралд драфтлагдалгүй орж ирж байсан билээ. Анх орж ирээд Голден Стэйт Уорриорсын бүрэлдэхүүнд тоглож байсан юм. Харин 2014 оноос Атланта Хокст нэгдсэн тэрбээр өнгөрсөн жил багтайгаа 4 жилийн 70 сая долларын гэрээг байгуулсан юм.

 

Өнгөрсөн улиралд Бэйзмоор 11 оноо, 3.2 самбар, 2.4 ашигтай дамжуулалт, 1.2 бөмбөг таслалт дунджилсан. Пол Милсап, Ал Хорфорд нараас эхлээд гол цөмөө сольж, шинээр сэргээн босголт хийж байгаа тус багийн нэг хэсэг нь болчихоод байгаа залуу пүүзний зах зээлд хүч түрэн орж ирсэн Андэр Армор брэндийн ч салшгүй нэг хэсэг болоод байна.

 

 

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин