ОХУ-ын иргэн С.В.Калашниковыг Найрамдал медалиар шагналаа
2017-10-04

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж ОХУ-ын иргэн, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн Эдийн засгийн байнгын хорооны нэгдүгээр орлогч Сергей Вячеславович Калашниковыг Найрамдал медалиар шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр гардуулж өгөв.

 

ОХУ-ын иргэн С.В.Калашниковыг Найрамдал медалиар шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Орос-Монголын хамтын ажиллагаа” эдийн засгийн форумыг удаа дараа амжилттай зохион байгуулж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, ОХУ-ын иргэн, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн Эдийн засгийн байнгын хорооны нэгдүгээр орлогч Сергей Вячеславович Калашниковыг Найрамдал медалиар шагнасугай” гэжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: http://president.mn

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЭНЭ МАЛЫГ ТӨРИЙН ГЭГЭЭН ОРДНООС ЗАЙЛУУЛАХ УХААНТ НЭГЭН БАЙВАЛ ИХ БАЯРЛАНАА. ХАРАХААР БӨӨЛЖИС ЦУТГААД ОГИОД БАЙХ ЮМ.
2017-10-05
Gg:
Bolioch ee
2017-10-05
Зочин:
Xa xa xa
2017-10-04
Зочин:
Yu boltsgootson malnuud ve
2017-10-04