Төсвийн тодотголыг хэлэлцэж байна
2017-10-05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна.  Хуралдааны эхэнд 2018 оны улсын төсвийн төслийг Засгийн газар буцаан татсаныг УИХ-ын дарга танилцуулсан юм. Учир нь шинээр томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх оны төсвийн төсөлтэй танилцаж, зарим нэмэлт өөрчлөлтийг тусгаж оруулж ирэхээр болжээ.  Чуулганы хуралдаанаар  2017 оны төсвийн тодотголын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. 

 

Энэ оны төсвийн тодотголыг нэг их  наяд төгрөгөөр нэмэх шаардлага үүссэн байна. Энэ оны төсөв батлагдсанаас хойш хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 онд бүх хүүхдэд олгох талаар гарсан Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 201 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг төсөвт тусгах шаардлагатай болсон бөгөөд энэ талаар ОУВС-тай мөн тохирсон. Үүнтэй уялдуулан нийгмийн эмзэг ядуу өрхүүдэд олгох хүнс тэжээлийн хөтөлбөрт шаардагдах хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн  байна.

 

Төсвийн зарцуулалтын үр ашигтай байдлыг хангах зарчимд нийцүүлэн төсвийн 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл, салбарын яамдаас бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан Төсвийн ерөнхийлөн захирагч нарын батлагдсан төсөвт зарим зохицуулалтын шинжтэй өөрчлөлтийг төсвийн тодотголд тусгахаар байна.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх төсвийн төслийг хэлэлцуулсны дараагаар гишүүдийн асуултад Засгийн газрын гишүүд хариулж байгаа юм. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Үнэн үг:
Шинэ ерөнхий сайд томилогдоод шинэ засаг бүрдэх гэж байхад төсвийн тодотгол хэлэлцэнэ гэж юу болж юу бодож байнаа эрхмүүдээ, төр засаг, төсөв мөнгөний бодлого үйл ажиллагаа чинь уялдаатай явдаг болохоос эрх мэдэлгүй болсон хүмүүсийн тоглоом биш шүү. Шинэ засгийн бүтэц, шинэ сайд нараа тодруулж, санаа бодлыг нь наад төсвийн тодотголд тусагдаггүй юм уу. Яам нэмэгдэх хасгдах зайлашгүй шаардлага гарч болно шүү дээ. дахиад тодотгол хийх юм уу.
2017-10-05