“Лиценз” албан тушаалын төлбөрийн хэрэгсэл болсон уу ...
2017-10-06

АЛТ тушаалт нэмэгдэж ядарсан эдийн засаггт хувь нэмрээ оруулж байгаа. Харин нөгөө талд газар шороо сэндийчих лицензийн наймаа хавтгайрчээ. Заамар сумын хууль бус лиценз олголт хэрээс хэтэрч байгаа талаар асуудлыг Өдрийн сонины сурвалжлагч дэлгэрэнгүй сурвалжлан бичжээ. Уг нийтлэлийг та бүхэнд хүргэе.

 Алт чухал хэдий ч юугаар ч сольж болшгүй үнэт өв газар нутгаа бид хамгаалах ёстой.  Өдрийн сонины доорх нийтлэлээс харахад ил далд үйлдэгдэж байгаа лиценз тойрсон албан тушаалтнуудын булхай ч их байгаа харагдана. Шинэ ерөнхий сайд энэ асуудлыг анхааралдаа авч, лицензний ард ил далд байгаа дарга нартай нь хариуцлага тооцож цэгцлэнэ гэж найдаж байна. АЛТ 2 хөтөлбөрийн хэрэгжилтийг мөн эргэн хармаар ...

Б.Баатарцогт хууль бусаар лиценз өгсөн үү ...

“Алт 2” хөтөлбөр хэрэгжиж  эхэлсэнтэй холбоотойгоор 21 аймагт алтны төлөөх “дайн” болж байна. Алтны компаниуд “Бид зөвшөөрлөө Ашигт малтмал, газрын тосны газраас авсан гээд л бичиг баримт үзүүлээд энд тэндгүй  нутаг орныг нь ухаж сэндийчиж байна. Харин  нутгийн иргэд эх нутгаа ухуулахгүй гэж хэчнээн эсэргүүцээд ч нэмэр алга. Алтны компаниуд болон  нутгийн иргэдийн дунд үл ойлголцох байдал хурцдаж, үймээн самуун дэгдэж, хүний амь нас ч үрэгдэх дээрээ тулсан эгзэгтэй үе ирээд байна. Өнгөрсөн наймдугаар сард гэхэд Төв аймгийн Заамар суманд 800 гаруй иргэн сумандаа жагсаал хийв.  Тэд Ашигт малтмал газрын тосны газрын хууль бус үйлдлийг таслан зогсооно, газар нутгаа ухуулахгүй хэмээн хэдэн өдөр тэмцэлдсэн.  Мөн Төв аймгийн Угтаалцайдам сумын нутагт  мөн л кварцын чулууны ордыг олборлох зөвшөөрлийг  таван хүнтэй нөхөрлөлд өгч бөөн асуудал дэгдээв.

Ингээд зогсохгүй Сүмбэр суманд “Альтайр голд” гэх компанид шороон орд бүхий алт ухах зөвшөөрлийг Ашигт малтмал газрын тосны газраас солгож, тариалангийн талбай, таван айлын өвөлжөөг ухах дээрээ тулаад байна. Хамгийн харамсалтай нь Сүмбэр сумын төвөөс  гурван ч километр хүрэхгүй зайд алт ухах гэнэ. Бүр оршуулгын газрынх нь хажуунаас ухахаар болсон байна лээ. Саяхан гэхэд Баянхонгор аймгийн Галуут сумын иргэд алтны компаниудын дунд үл ойлголцох байдал бий болж, нийгэм даяар шуугиан тариад байна. Алтны компанийн ажилтнууд жирийн иргэд рүү хутга барин дайрч, амь насанд нь заналхийлсэн бичлэг олон нийтэд цацагдсан.  Үймээний үеэр  ажлаа хийж явсан сэтгүүлч, зураглаач нарын биед халдаж гэмтэл учруулсан гэх мэдээлэл тарсан.

Өлзийт  голын  эхийг алтны компани ухаж байгаагаас болж нутгийн хүн, малын ундны ус ширгэх аюулд ороод байгаа юм. Бүр цаашилбал, Баянхонгор аймгийн байгалийн үзэсгэлэнт газар болох Бөөн цагаан нуур ширгэх аюул нүүрлээд байна.  Бөөн цагаан нуураа хамгаалсан нутгийн иргэдийн өөдөөс алтны компанийн ажилтнууд “салаавч” гарган танхайрч, “ална шүү” гээд зэвсэг барин сүрдүүлэх нь жирийн үзэгдэл мэт болжээ, хөдөө орон нутагт. Орон нутгийн иргэдийн  үеийн үед шүтэж, хайрлаж ирсэн голын эхэн дээр нь хятадууд ялгадсаа асгаж, инээд алдан  шаагилдаж байна.

Тэгвэл “Алт 2” хэмээн сүржин нэртэй хөтөлбөр гэгчийн цаана “нуугдаж” алтны компаниудыг эрх дураараа авирлах зөвшөөрлийг  хэн гэгч томоохон албан тушаалтан өгөөд байна вэ. Хэн гээч эрхтэн дархтан нь нутгийн иргэдийг басамжилж, Монгол орны энд тэндгүй алт ухуулж, газар нутгийг сэндийчих зөвшөөрлийг олгоод байна вэ гэх хоёр асуулт хариултаа нэхэж байна. Тэгвэл дээрх  хоёр асуултын хариултыг шуудхан хэлэхэд Ашигт малтмал газрын тосны  газар энэ бүхний ард байгаа нь ойлгомжтой. Бүр цаашилбал,Ашигт малтмал газрын тосны  газрын дарга  Б.Баатарцогтын  олгож буй зөвшөөрлүүд юм. Энэ хүн албан тушаалаа ашиглан, хэн хүссэн хүнд хэлсэн газар бүрийнх нь зөвшөөрлийг баруун солгойгүй олгож байна.

Төв аймгийн ИТХ, Заамар сумынхан  хайгуулын лиценз олгохгүй гэж шийдвэрлэжээ

Төв аймгийн Заамар сумын Төмөстий багийн нутаг Өвөрнамганы гэх газарт “Эрдэнэсийн эрэг” гэх нэртэй  компанид алтны хайгуул эрхлэх лиценз олгогдсон байдаг. Ашигт малтмал газрын тосны газар хэрхэн хууль зөрчин дээрх компанид лиценз олгох болсон талаарх баримтыг хүргэе.

 Ашигт малтмал, газрын тосны газраас Төв аймгийн Заамар сумын II багийн нутаг дэвсгэрт  21 мянган га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн саналыг  Заамар сумын ИТХ-д өнгөрсөн  гуравдугаар сарын 13-нд орон нутагт ирүүлсэн гэнэ.  Дээрх бичигт  “Ашигт малтмалын тухай хуулийн 19.2-т заасны дагуу 30 хоногийн дотор хуулийн үндэслэлтэй хариу өгөөгүй тохиолдолд зөвшөөрсөнд тооцно” гэсэн утга бүхий албан бичиг байсан гэнэ. Заамар сумын  Төмөстий багийн нутаг  Өвөрнамганы гэх газарт 21 мянга га талбайд лиценз олгох санал асуулга авч байгаатай холбоотойгоор  Заамар суманд хөдөлгөөн өрнөж эхэлжээ. Нутгийн иргэд “Заамар сумын газар нутгийг алтны компаниуд сэндийчиж, овоолсон шороо болгоод дууслаа. Одоо үлдсэн нутгийн иргэдийн тахилгат шүтээн газрыг минь ухаж сэндийчих болж байна. Үүнийг эсэргүүцэж байна” гээд Заамар сумын удирдлагуудад эсэргүүцлээ илэрхийлэх болжээ. Ингээд Ашигт малтмал, газрын тосны газарт лиценз олгохыг зөвшөөрөх үү эсвэл эсэргүүцэж байна уу гэдгийг  шийдвэрлэхээр багийн Иргэдийн нийтийн  хурлыг өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд хийсэн  байна.

Мөн  сумын ИТХ  хоёр хоногийн турш хуралдаж асуудлыг хэлэлцжээ.  Дээрх хоёр хурлаар Заамар сумын  Төмөстий багийн нутаг  Өвөрнамган гэх газарт лиценз эзэмшүүлэхгүй гэх шийдвэр гарсан байна. Ингээд нутгийн иргэдийн гаргасан шийдвэрийг үндэслэн албан бичиг бүхий хариуг Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлсэн байна.

Нутгийн иргэд болон ИТХ-ын гаргасан шийдвэрийг үндэслэн уул уурхайн лиценз олгох уу, үгүй юү гэдгийг шийддэг. Өөрөөр хэлбэл, нутгийн иргэдийн санал аливаа шийдвэрт хамгийн гол нөлөө үзүүлдэг гэсэн үг юм. Нутгийн иргэд зөвшөөрөөгүй тохиолдолд ямар ч эрх мэдэлтэнд лиценз олгох ёсгүй. Шууд хууль зөрчсөн үйлдэл болдог хуультай.  Заамар сумынхан хурлаас гарсан шийдвэрээ  аймгийн ИТХ -д хуулийн дагуу мөн л хүргүүлсэн байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнгөрсөн гуравдугаар  сарын  21-нд  хуралдаж, сумын удирдлага,  малчдын төлөөлөл бүхий  найман хүн уг асуудлаар саналаа хэлжээ. Ингээд тус хурлаар “Асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдэх боломжгүй юм байна. Тиймээс  нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлэе” гэж үзжээ. 

Аймгийн ИТХ-ын нэгдсэн хуралдаан өнгөрсөн долдугаар сард  товлогдсон байна. Гэвч уг асуудлыг хуулийн хугацаанд буюу гуравдугаар сарын 24-ний дотор шийдэх ёстой байсан гэнэ.  Ашигт малтмал, газрын тосны газарт энэ хугацааг харгалзан хойшлуулж өгөх хүсэлтийг  аймгийн хурлаас тогтоол гаргаж хүргүүлсэн байна. Үүний дагуу Төв аймгийн ИТХ-ын  ээлжит бус хуралдаан тавдугаар сарын 30-нд хуралдаж,  Төв аймгийн Заамар суманд хайгуул, ашиглалтын лицензээр олгосон талбайгаас бусад газар нь бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд 2015 оны долдугаар сарын 28-нд авсан өмнөх шийдвэрийг үндэслэж, 2017 оны энэ өдрөөр дахин баталгаажуулж  аймгийн тусгай хэрэгцээний газарт давхар авах нь зүйтэй гэж үзээд тогтоол гаргаж, АМГТГ-т хүргүүлжээ.  Өөрөөр хэлбэл,  Заамар сумын ИТХ-аар зөвшөөрөөгүй, Төв аймгийн ИТХ ч  мөн л Заамар сумын  Төмөстий багийн нутаг  хайгуулалтын лиценз эзэмших зөвшөөрөл олгохгүй гэх шийдвэргаргажээ. Түүнчлэн Төв аймгийн ИТХ-ынхан лиценз олгох нь битгий хэл  бэлчээрийн зориулалтаар ашиглах өмнөх  шийдвэрийг сунгасан байна. 

Гэтэл  Ашигт малтмал газрын тосны  газрын дарга  Б.Баатарцогт нар 2017 оны дөрөвдүгээр сарын 5-нд нээхээр хугацаа заасан хаалттай тендерийг гэнэт зарласан байдаг. Өөрөөр хэлбэл,  Төв аймаг, Заамар сумын иргэдийн шийдвэрийг шууд эсэргүүцсэн гэсэн үг юм. Хаалттай тендер зарлагдсан өдөр Нутгийн удирдлагын байгууллагаас тендерийг нээлттэй явуулахыг шаардаж,иргэд жагсахаар бэлтгэж эхэлсэн гэнэ. Гэтэл үүнтэй холбоотойгоор хаалттай тендерийг  хойшлуулсан  гэж  тэнд ажилладаг  мэргэжилтэн албан бусаар хэлж жагсагчдыг хүчний байгууллагын хүчээр тараа­лгасан байдаг. Гэсэн ч баг, сум, аймагт  лиценз эзэмшүүлэхийг зөвшөөрөхгүй гэдэг хүсэлтээ удаа дараа  өгсөөр  байжээ. Гэтэл Ашигт малтмал газрын тосны  газрын дарга  Б.Баатарцогт“Эрдэнэсийн  Эрэг”  гэх нэртэй компанид хаалттай тендерийн сонгон шалгаруулалтаар уг тусгай зөвшөөрлийг өнгөрсөн долдугаар сарын 27-нд олгочихсон байна. Өөрөөр хэлбэл, тусгай хэрэгцээнд авсан байсан нийт 21 мянга га талбайгаас тахилгатай уул болох Түмэнгийн дөрөлж, Хэрмэн дэнж,Шороон Бумбагар гэсэн  түүхэн газрууд байрлах  5628.5 га талбайг үлдээгээд,  Өвөр наймганы 15.541.08 га талбайг тус компанид олгочихсон байна.  Ингэж л илтэд хууль зөрчсөн үйлдэл Б.Баатарцогт гэгч дарга гаргажээ. Тэрбээр “Уул уурхайн хайгуулын болон ашиглалтын лиценз олгохдоо  Иргэдийн нийтийн хурал хуралдаж, сумын  уугуул, суугуул иргэд болон нутгийн удирдлагууд иргэдээс сонсох ажиллагаа явуулна” гэсэн хамгийн гол заалтыг зөрчжээ. Монгол Улсад ингэж Ашигт малтмал газрын тосны газраас түүхэндээ анх удаа ийнхүү хууль зөрчиж, хайгуулын лицензийг  “Эрдэнэсийн  Эрэг”  гэх нэртэй компанид хаалттай тендер нэрийн дор олгосон байна.

Б.Баатарцогт юуны учир “Эрдэнэсийн  Эрэг” гэх нэртэй компанид  Өвөрнамганы 15 мянган га газрыг хууль бусаар “бэлэглэв” гэсэн асуулт гарч ирж байгаа юм. “Эрдэнэсийн  Эрэг”  нь аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал болон байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулах эрхтэй,  нэг сая төгрөгийн дүрмийн сантай, “Төв эрдэнэс” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой  үйлдвэрийн газартай компани юм байна. Тодруулбал,Төв эрдэнэс “ ОНӨААТҮГ-ын 60 гаруй хувийг “Эрдэнэсийн эрэг” компани эзэмшдэг аж. 

Энэ талаар ИТХ-ын дарга Ш.Галтбадрах “Монгол Улсын Засгийн газар Алт-II хөтөлбөр баталсантай холбогдуулан Заамар суманд “Эрдэнэсийн эрэг” компани 15 мянга га газрыг хууль бусаар аваад байгаа. Үүнийг нутгийн иргэд эсэргүүцэж, 800 гаруй хүн жагсаал хийсэн. Гэсэн ч Ашигт малтмал газрын тосны газар илтэд хууль зөрчиж хайгуулын лиценз олгосон. Заамар сумын өнөөгийн бодит байдал бол хойд хэсгээрээ уул уурхайн, зүүн талаараа газар тариалангийн, дунд хэсгээрээ уулархаг, зөвхөн өвөр тал нь л малчдын бэлчээр болж байгаа юм. Малчид маань ингэж шахагдаж амьдарч байна. Заамар сум 260 гаруй мянган  малтай, 700-гаад малчин айл өрхтэй. Тиймээс өвөр талд лиценз олгохыг бид эсэргүүцэж байна. Малчид амьдрах газаргүй, мал бэлчиж, идээшлэх талбайгүй болчихоод байхад газрыг нь дээрэмдэх гэж зүтгээд байгааг бид эсэргүүцнэ. Ашигт малтмал газрын тосны газрын дарга Б.Баатарцогт албан тушаал өгсөн ахдаа манай сумын 15 мянган га газар нутгийг эзэмших лицензийг өгсөн гэж олон хүн ярьж байна. Энэ лицензийн ард хэн ч байсан бид хууль бус үйлдлийг нь таслан зогсоохын тулд тууштай тэмцэх болно” гэсэн юм.

Ийнхүү газар нутгийнхаа төлөө нутгийн иргэд, удирдлагууд нэгдэн тэмцээд ч Ашигт малтмал, газрын тосны газрынхны хууль бус шийдвэрийг цуцлуулж, няцааж чадахгүй байгааг юу гэх вэ, эрхэм түшээд ээ.

Г.Батзориг

Эх сурвалж “Өдрийн сонин

Shuud.mn
Сонин хачин
Заамар:
Тахилга шүтлэгтэй уул усаар их оролдвол амь насанд чинь цөвтэй шүү. Үр хүүхдээ бодоорой
2017-10-06
Заамар заалдана:
Энэ Баатарцогт гэгч удахгүй өмнөх даргынхаа адил шоронд үхэх нь дээ ёр нь дуудаад байгаа юм байна.
2017-10-06