Япон хоолны баяр болно

Энэ жил Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор энэ амралтын өдрүүдэд Японы уламжлалт хоолны баяр болох гэж байна.
Хоолны баяр Үндэсний Циркийн зүүн өргөтгөл дэх "Кроне Браухаус" ресторанд болох гэнэ. Уг үйл ажиллагаа Монголд анх удаа болж байгаа бөгөөд сонирхсон хүн бүр үйл ажиллагаанд хүрэлцэн ирснээр Японы уламжлалт хоолны талаар мэдээлэл авч, өөрийн гараар хийж үзэх боломжтой гэнэ.
Р.Дулам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ