Дархан-Улаанбаатарын чиглэлийн замыг түр хаажээ
2017-10-08

Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурахыг УЦУОШГ-гаас нийтэд онцгой анхааруулж байна.  

 

Мөн Дарханы чиглэлд замын нөхцөл байдал хүндэрч, цасан шуурга шуурч зам даваа хаагдаж байгаа тул иргэд, зорчигчдыг онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулсан. Одоогийн байдлаар Дархан-Уул аймгийн Онцгой комиссын шийдвэр гарч, өнөөдрийн 14.00 цаг хүртэл Дархан-Улаанбаатарын чиглэлийн замыг хаах шийдвэр гаргажээ. 

 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин