Саудын Арабын хааны ордон руу гал нээжээ
2017-10-09

Саудын Арабын Жедда хотноо байрлах эзэн хаан ордон руу зэвсэгтэй этгээд халдаж, гал нээсэн талаар “www.premiumtimesng.com” сайт мэдээллээ.

 

 

Халдлага үйлдсэн этгээд хааны ордны хоёр хамгаалагчийн аминд хүрчээ. Мөн гурван хүн бэртэж, эмнэлэгийн тусламж авсан байна.

 

Халдлагыг тус улсын иргэн 28 настай эрэгтэй үйлдсэн бөгөөд тэрээр “АК-47” буугаар ордон руу гал нээж, гурван ч тэсрэх бөмбөг тэсэлжээ. Ордны хамгаалалтын ажилчид шуурхай ажиллаж, уг этгээдийг устгасан хэмээн ордны хэвлэлийн албанаас мэдээлэв.

 

Энэхүү халдлагаас хэдхэн цагийн өмнө Саудын Араб дахь АНУ-ын элчин сайдын яамнаас иргэдээ террорист халдлагаас сэрэмжлэхийг уриалаад байжээ.

 

Эрх баригчид дээрх халдлагын ард Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл бий хэмээн мэдэгдэв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Америкуудын өөрсдөөсөө дээшээ гаргахгүй гэсэн үндсэн арга нь энэ!
2017-10-09
Зочин:
Amwrikuudiin zohion baiguulsan ajillagaa monoosoo mon.
2017-10-09