АНУ-аас ОХУ-д суух Элчин сайд тодорлоо
2017-10-09

АНУ-аас ОХУ-д суух бүрэн эрхт Элчин сайдаар Юта мужийн Захирагчаар ажиллаж байсан Жон Хантсман томилогдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Элчин сайдаар томилогдсон бөгөөд өчигдөр Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзжээ. Трамп өнгөрсөн долоодугаар сард түүнийг Элчин сайдаар томилох хүсэлтээ гаргаад байсан юм.

 

Өдгөө 57 настай Хантсман хятад хэлээр ярьдаг, долоон хүүхэдтэй. 2016 онд “Форбес” сэтгүүл түүний хөрөнгө чинээг нэг тэрбум ам.доллар гэж үнэлсэн байдаг. 1992 онд тэрбээр 32 настайдаа АНУ-аас Сингапурт суугаа Элчин сайдаар томилогдсоноор сүүлийн 100 жилийн түүхэн дэх хамгийн залуу элчин сайд болсон юм.



Хантсман Юта муж улсын захирагчаар 2005-2009 онд ажилласан бол Ерөнхийлөгч асан Барак Обама 2009 онд түүнийг БНХАУ-д суух Элчин сайдаар томилж байв. Энэ албан тушаалд Тэрбээр 2011 оныг хүртэл ажиллажээ.

 

Ажлаа хүлээн аваад буй Элчин сайд “Би үүргээ маш сайн гүйцэтгэхээ амлаж байна. АНУ болон ОХУ-ын дунд үүсээд буй таагүй харилцааг зогсоохын тулд бүхий л бололцоогоо ашиглана. Мөн ОХУ-ын дэмжлэгтэй Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсооход анхаарлаа хандуулна” гэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин