24 цагийн дотор 120 террористыг устгажээ
2017-10-09

ОХУ-ын Батлан хамгаалах яам энэ амралтын өдөр Сирид явуулж буй цэргийн ажиллагааныхаа талаар мэдээлэл хийлээ.

 

ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков

 

Сирид үүрэг гүйцэтгэж буй Оросын тусгай хүчнийхэн 24 цагийн дотор Дейр эз-Зор хотноо хяналтаа тогтоохыг санаархаж буй террористуудад агаараас цохилт өгсөн байна. Энэхүү цэргийн ажиллагааны үеэр Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн 120 террористыг устгасан гэнэ.

 

Амиа алдсан террористуудын дунд тус бүлэглэлд хөлсний цэргээр элссэн Тажикистан, Ирак, Хойд Кавказийн 60 гаруй этгээд байсан гэнэ. Мөн тус бүлэглэлийн 18 тээврийн хэрэгслийг амжилттай устгасан болохоо яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков мэдэгдэв.

 

Олон тооны гадаадын хөлсний цэргүүд Иракаас дамжин улмаас Сирид нэвтэрч, тус улсад эзлэн түрэмгийлэх бодлого явуулах нь нэмэгдсэн талаар ОХУ-аас уламжилжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин