Ким Чен Ун дүүгийнхээ эрх мэдлийг нэмэгдүүлжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун төрсөн дүү Ким Юү-жуны эрх мэдлийг нэмэгдүүлсэн талаар “www.yonhapnews.co.kr” сайт мэдээллээ.
Ким Юү-жун тус улсын эрх баригч Хөдөлмөрийн намын Улстөрийн товчооны гишүүнээр томилогдсон байна.
Тэрбээр авга ах Чан Сон Тхэкийн хашиж байсан албанд томилогдож, шийдвэр гаргах намын нөлөө бүхий эрхмийн нэг болжээ.
Өдгөө 30 настай Ким Юү-жун 2014 оноос өндөр албан тушаал хаших болсон бөгөөд одоо Хөдөлмөрийн намын Суртал ухуулгын хэлтсийн орлогч даргаар ажилладаг юм.
Түүний нэр хүнд Тэргүүн хатагтай Ри Сол Жүгээс ч илүү гэнэ. Мөн түүнээс гадна Гадаад хэргийн сайд Ри Юн-хог мөн Улс төрийн товчооны гишүүнээр сонгожээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ