НИТХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа

НИТХ-ын даргын сонгох НИТХ-ын XI хуралдаан өнөөдөр товлогдсон. Төлөөлөгчдийн 41 нь ирж, ирц бүрдэн хуралдаан эхэлсэн ч АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авлаа. Ингэснээр хуралдаан түр хойшилж, 11.30 цагаас үргэлжлүүлэн хуралдахаар болов. Хотын парламентын даргад төлөөлөгч С.Амарсайхан, Д.Баярсайхан нар өрсөлдөж буй. Анхны хуралдаанаар төлөөлөгчдийн санал тэнцсэнээр, даргаа сонгож чадаагүй. Үүнээс үүдэн НИТХ дахь МАН-ын бүлэг завсарлага авч, байр сууриа нэгтгэхээр болсон юм. Олонхын бүлгийн завсарлагын хугацаа дуусч, томилгоог хэлэлцэх эхлэхтэй зэрэгцэн сөрөг хүчин завсарлага авлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ