АНУ, Турк харилцан виз олгохгүй
2017-10-09

Туркийн цагдаагийнхан өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Консулын ажилтныг баривчилсан билээ.

 

 

Энэхүү үйл явдлаас үүдэн өнөөдрөөс эхлэн хоёр улс харилцан зорзорчих цагаачлалын бус бүх визний үйлчилгээгээ цуцалсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

АНУ-ын Консулын ажилтныг өнгөрсөн оны долоодугаар сард төрийн эргэлт хийхийг санаархсан исламын шашны номлогч Фетулла Гулентэй холбоотой байж магадгүй хэмээн буруутгаж, баривчилсан аж.

 

Анкарагийн эрх баригчид өнөөг хүртэл номлогчийг Туркт эргүүлэн өгөхийг Вашингтоноос шаардсаар байгаа юм. Номлогч эр Туркт болсон эмх замбараагүй байдалтай ямар ч холбоогүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн билээ.

 

Анкара дахь АНУ-ын Элчин сайд “Консулын ажилтныг ямар ч шалтгаангүйгээр баривчилсан нь хоёр улсын дунд таагүй харилцааг үүсгэлээ” гэж мэдэгжээ. Энэхүү мэдэгдлээс хэсэг хугацааны дараа Вашингтон дахь Туркийн Элчин сайд мөн ижилхэн утгатай мэдэгдэл хийсэн аж.

 

Туркийн эрх баригчид төрийн эргэлт хийхийг санаархсан хэргээр 120 мянга гаруй хүнийг баривчилсан бөгөөд эдгээрийн 40 мянга нь цэрэг, цагдаагийн албан хаагчид байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ХЭХЭ:
ЭРДОГАН МИНЬ КУРДЫГ АЛДАХ НЬ ДЭЭ
2017-10-10