Монголын хуульчид энэ сарын 28-нд хуралдана
2017-10-09

Монголын Хуульчдын холбооны гуравдугаар их хурлыг энэ сарын 28-нд хуралдуулахаар товллоо. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Хуульчдын их хурлыг хоёр жилд нэг удаа хуралдуулах ёстой аж. Энэ удаагийн хурлаар зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.  Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан, Монголын Хуульчдын холбооны хяналтын зөвлөлөөс хэрэгжүүлсэн хяналт шалгалтын үйл ажиллагааны тайлан, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэгийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл, Монголын Хуульчдын холбооны дүрэм болон Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, батлах. Мөн "Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, түүний хэрэгжилт" сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг хийх, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх асуудал багтжээ.

 

Хуульчдын их хурлын төлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 40 хувь нь шүүгч, прокурор, 20 хувь нь бусад хуульчдын төлөөлөл байх бөгөөд Их хурлын төлөөлөгчийг сонгох цахим сонгуулийн ажиллагааг энэ оны аравдугаар сарын 11-17-нд явуулах гэнэ.

 

Р.Дулам

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Захиргааны хэргийн бүх шатны шүүгчдийг СОЛИОРОО. БИДНЭЭС ДЭЭШ ХӨГ ТЭНГЭР БАЙГАА ГЭЖ ШИЙД ГАРГАДАГ. ИХЭНХИ НЬ ИХ ЗАНТАЙ ХУУЛИЙН ЗААЛТАА АСУУДАЛТАЙГАА ХОЛБОН ОЙЛГОХ ЧАДВАРГҮЙ ИХ СОНИН ХҮМҮҮС СУУДАГ. БҮГДИЙГ ЗАЙЛУУЛАХ.
2017-10-09