Бугат сумыг нүүлгэн шилжүүлэх сургуулилтад 350 гаруй иргэн оролцов
2017-10-09

 

Онцгой байдлын ерөнхий газраас Баян-Өлгий аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль гурав дахь өдрөө үргэлжилж байна.

 

Сургуулийн хүрээнд тус аймгийн Бугат сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль явагдлаа.

 

Нүүлгэн шилжилт хийсэн шинэ суурьшлын бүсэд 60  гэр, 10 майхан платка байршуулж эмнэлэг, банк, сургууль, сурагчдын дотуур байр, иргэдийг байршуулах байр зэргийг байгуулсан бөгөөд өнөөдрийн дадлага сургуульд 350 гаруй иргэн хамрагдсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин