Залуу судлаачид БСШУС-ын сайдын нэрэмжит тэтгэлэг хүртэв
2017-10-09

 

“Хүрэлтогоот-2017” эрдэм шинжилгээний бага хуралд 12 илтгэл хэлэлцүүлжээ. Үүнээс ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн судлаач Л.Сарантуяа тэргүүн байр, ШУА-ийн Ерөнхий сорилын биологийн хүрээлэнгийн судлаач Р.Одонгоо дэд байрт шалгарч БСШУС-ын сайдын нэрэмжит тэтгэлэг хүртлээ.


Харин ивээн тэтгэгч байгууллага, судлаачдын нэрэмжит тусгай байрын шагналаар Одон орон геофизикийн хүрээлэнгийн ажилтан Ш.Цэрэндүг, Хими химийн технологийн хүрээлэнгийн У.Баярзул, Д.Мөнгөннаран, Б.Болормаа нар хүртлээ.

Хурлыг БСШУСЯ, ШУА, ШУТС, МЗЭХ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн хуралдааныг Хоккайдо-Монголын Харилцааны нийгэмлэг, Гарааны “Технологийн инкубатор”, “Монхимо”, “Хан Лаб” компани, “Шинэ Монгол” дээд сургууль” ивээн тэтгэжээ. 

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин