Калифорнид түймрийн улмаас 10 хүн амиа алджээ
2017-10-10

АНУ-ын Калифорни муж даяар түймэр дэгдэж байна. Уг түймрийн улмаас дарсны үйлдвэр шатсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг түймрийн улмаас арван хүн амиа алджээ. Мөн аврах албаныхан гамшгийн бүстэй ойрхон амьдарч буй 1500 орчим хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Түймрийн үеэр Напа, Сонома, Юка мужиас 20 мянган хүн орон гэрээ орхин явцгаасан аж.

 

Их хэмжээний хохирол учруулаад буй түймрийн улмаас Калифорни мужийн Засаг дарга онц байдал зарлалаа.

 

Одоогоор Калифорни мужийн бүс нутагт 14 түймэр дэгдэж буй бөгөөд албаныхан эдгээр бүс нутгаас иргэдийг нүүлгэн шилжүүлсээр байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин