Трампын анхны эхнэр өөрийгөө Тэргүүн хатагтай гэв
2017-10-10

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын анхны эхнэр Ивана өнгөрсөн амралтын өдөр “ABS” сувгийн “Good Morning America” шоу нэвтрүүлэгт оролцжээ.

 

 

Тэрбээр ярилцлагынхаа үеэр өөрийгөө “АНУ-ын Тэргүүн хатагтай” хэмээн хэлсэн нь олныг гайхшруулсан аж. Өдгөө 68 настай Ивана “Би бол Трампын анхны эхнэр. Тиймээс би энэ улсын албан ёсны Тэргүүн хатагтай. Энэ үнэнтэй хэн ч маргахгүй биз” гэж хэлжээ.  Мөн тэрбээр дуртай үедээ Цагаан ордон руу нэвтэрч, утсаар ярих боломжтой гэдгээ ярилцлагынхаа үеэр онцлов.

 

“Үнэнийг хэлэхэд би дуртай үедээ л хүүхдүүдтэйгээ утсаар ярих боломжтой. Гэхдээ би Меланиад хардах сэтгэл төрүүлэхгүйн тулд өөрийгөө бага зэрэг барьж, үйлдлээ хязгаарладаг” гэж Ивана  хэллээ. Трамп, Ивана нар 1977 онд хуримаа хийж, 1992 онд салцгаасан юм. Тэд хоёр хүүхэдтэй.

 

Ивана саяхан “Raising Trump” гэх дурсамж номоо гаргасан билээ.

 

Дээрх ярилцлагын дараа Меланиа Трампын хэвлэлийн алба “Иванагийн ярилцлага хэн нэгний нэр хүндэд халдах гэсэн оролдлого. Тэрбээр номоо зарахын тулд худлаа үгээр нийгмийг төөрөгдүүллээ” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
kkkk, scary huuhnuuded durtai milliarder
2017-10-11