IX сарын ШИЛДЭГ тамирчинд нэр дэвшигчид тодорлоо
2017-10-10

 

Монголын Үндэсний Олимпийн хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор сарын шилдэг тамирчинг тодруулж байна.

 

Наймдугаар сарын шилдэг тамирчнаар чөлөөт бөх болон жүдогийн дэлхийн аварга Пүрэвдоржийн Орхон, Доржсүрэнгийн Сумъяа нар тодорсон.

 

Тэгвэл өнгөрсөн сард Литвын Клайпеда хотод болсон цэргийн ДАШТ-д түрүүлсэн П.Орхон есдүгээр сарын шилдэг тамирчинд дахин нэр дэвшив. Түүнтэй хамт чөлөөт бөхийн тамирчдаас цэргийн дэлхийн аварга болсон ОУХМ Ганбаатарын Отгонжаргал сарын шилдэгт нэр дэвшсэн байна. Тэдэнтэй хамт өнгөрсөн сард Туркменистаны Ашхабад хотод болсон Азийн танхимын болон тулааны спортын наадмын аварга хүндийн өргөлтийн тамирчин ОУХМ М.Анхцэцэг, самбо, жюү-жицү, кураш, бүстэй барилдааны тамирчин О.Мөнхцэцэг, Ц.Батцэцэг, шатрын өсвөрийн дэлхийн аварга Д.Батсүрэн, мэргэжлийн сүмогийн Аки башёод түрүүлсэн ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж болон хөлбөмбөгийн лигийн аварга “Эрчим” клуб, оюутны дэлхийн аварга 3x3 сагсан бөмбөгийн шигшээ баг нэр дэвшээд байна.

 

Хэрэв та бүхэн сарын шилдэг тамирчинд  https://aommnoc.typeform.com/to/EMbcR7 линкээр орж саналаа өгөөрэй.

Shuud.mn
Сонин хачин