Лавров, Тиллерсон нар Сири, Украины асуудлаар утсаар ярив
2017-10-10

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон нар өчигдөр Сири болон Украины зүүн хязгаарын асуудлаар утсаар ярьсан талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

 

Хэвлэлээр цацагдсан энэхүү мэдээллийг Кремлийн хэвлэлийн албанаас баталсан байна.

 

Сайд нар салан тусгаарлагчдын хяналтад байгаа Украины зүүн хязгаарт нэн хурдан гал зогсоох, олон улсын тусламжийг нэвтрүүлэх нь зүйтэй хэмээн санал нэгджээ.

 

Лавров “Вашигтоны дэмжлэгтэй Украины зүүн хязгаарт гал зогсоож, улмаар Сирид энхтайван тогтоохоор зорьж байна. ОХУ-ын энэхүү саналыг Тиллерсон хүлээн авсан” гэж мэдэгдлээ.

 

“Сирийн газар нутагт тахал мэт тархсан террористуудыг устгах, Сириэс хөөж гаргахад ОХУ-ын дэмжлэг хэрэгтэй” гэдгийг Тиллерсон онцолжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин