Аарон Картер 13 кг таргалжээ

1990 оны үед жинхэнэ утгаараа од болж байсан “Backstreet Boys” хамтлагийн гишүүн Ник Картерийн дүү мөн ахынхаа адилаар дуучин болоод нэлээдгүй хугацааг өнгөрүүлж буй билээ.
Өдгөө 29 настай Аарон Картер өчигдөр инстаграм хуудсаараа дамжуулан өөрийнхөө өөрчлөлтийг фэнүүддээ үзүүлсэн талаар “www.etonline.com” сайт мэдээллээ.
Дуучин залуу 13 кг нэмсэн байна. Тэрбээр шинэхэн зургаа инстаграмдаа байршуулаад “Эрүүл мэндийн улмаас жин нэмэх шаардлагатай нүүр тулсан. Би ирэх 2018 онд илүү их таргалж, эрүүл мэндээ хамгаалах болно” гэж бичжээ.
Гэхдээ тэрбээр ямар төрлийн өвчин туссан гэдгээ мэдэгдээгүй байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ