Ариана Гранде үснийхээ өнгийг өөрчилжээ

img

Дуучин Ариана Гранде шинэхэн уран бүтээлдээ зориулан үснийхээ өнгийг өөрчилсөн талаар “www.etonline.com” сайт мэдээллээ.

 

Тэрбээр энэ амралтын өдөр инстаграмдаа үснийхээ өнгийг саарал болгосон зургаа нийтлээд “Энэ бол саарал” хэмээн бичжээ.  Уг зураг инстаграмд нийтлэгдээд хоёр өдрийн дотор 4 сая лайк цуглуулж, 76.1 мянган сэтгэгдэл цуглуулсан байна.

 

Түүний ойрын эх сурвалж “TMZ” сайтад Ариана тун удахгүй гайхалтай дүр төрхтэйгээр урлагтаа эргэн ирнэ” гэж хэлсэн байна. Энэхүү мэдээллийг дуучны менежер баталсан аж.

 

Өдгөө 24 настай Ариана өнгөрсөн тавдугаар сард Британийн Манчестер хотын “Манчестер Арена” цэнгэлдэх хүрээлэнд Аюултай бүсгүй тоглолтоо хийж байхад, террорист халдлага болсон. Энэхүү халдлагын үеэр 19 хүн амиа алдаж, 100 орчим хүн бэртсэн юм.

 

Халдлагын дараа дуучин аялан тоглолтоо цуцалж, шинэхэн уран бүтээл гаргахаа хойшлуулсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uugnaa:
mash goy bn arina grandde
2018-01-16