Реал Мадрид хүчээ зузаатгав
2017-10-10

 

Сагсанбөмбөгийн Евролигийн тэмцээний шинэ улирал эхлэх дөхсөөр. Европын шилдэг багууд өнгөрсөн зуны турш хүчээ зузаалж байсны нэг нь Испанийн Реал Мадрид юм. Өнгөрсөн зун хэд хэдэн шинэ тоглогчтой гэрээ хийсэн тэд саяхан АНУ-ын легионер Чэссон Рандлыг эгнээндээ нэгтгэжээ.

 

NBA-н Нью-Йорк Никс, Филаделфи 76 багуудын бүрэлдэхүүнд багтаж байсан чадварлаг холбогч өнгөрсөн улирлыг Их Британийн сагсанбөмбөгийн лигт өнгөрүүлсэн билээ. Тэрбээр G-лигийн Вэстчестер багт тоглохдоо 20.5 оноо, 3.7 оновчтой дамжуулалтыг нийт 21 тоглолтод дунджилсан аж. Өнгөрсөн 2-р сараас хойш Нью-Йорк Никсийн бүрэлдэхүүнд данстай байсан тэрбээр Кармэло Энтонигийн наймааны дараа багаас хасагдсан аж.  

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин