Эрүүл мэндийн сайд марафонд оролцож байхдаа нас баржээ
2017-10-10

Тунисын Эрүүл мэндийн сайд Слим Чакер 56 насандаа таалал төгссөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. “Сайд зүрхний шигдээсийн улмаас амиа алдсан” хэмээн Засгийн газрын хэвлэлийн газраас уламжлав.

 

 

Тус улсын Науль хотноо өнгөрсөн амралтын өдөр бүх нийтийн марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулагдсан аж. Уг марафон гүйлтэд сайд болон Эрүүл мэндийн албаныхан оролцжээ.

 

Сайд 500 метр орчим гүйснийхээ дараа гэнэт ухаан алдсан аж. Түүнийг эмнэлэгт хүргэж, шаардлагатай эмчилгээ хийсэн боловч сайд амиа алдсан гэнэ.

 

Эрүүл мэндийн яам “Сайд маань хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцож байхдаа зүрхний шигдээсээр амиа алдлаа” гэж мэдэгдэв.

 

Чакер өнгөрсөн сард сайдаар томилогдсон бөгөөд тэрээр өмнө нь банкны захирлаар ажиллаж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Манайхаан хаанач энэ бугд шоудаж узуулдэг. Энэ сайд гуайн бие дийлсэнгуй
2017-10-11
ЗОЧИН:
МОНГОЛЫН УЛС ТӨРЧИД ҮҮНЭЭС ЖИШЭЭ АВ.ЖИНХЭНЭ УЛС ТӨРЧ ХҮН ХҮН АРДЫХАА ДУНД ЭНЭ МЭТ АМИА ӨГДӨГ ЮМ БАЙНА. МАНАЙХ ШИГ ЗОЛИОС БОЛДОГГҮЙ ЮМ БАЙНА.
2017-10-10