Нүүрсний замаар: Сааралтан дуниартах ЦАГААН ХАД
2017-10-11

Бид

 

20-30 насны хоёр залуу ард “таталт хэр байгаа бол” гэж энэ тэрийг ярилцана. Харин хажууд суусан залуу “хэцүү л гэж сонсогдсон, гэхдээ үзээд алдана” гэж өөрийгөө зоригжуулан дэргэдэх хижээл насны эрээс туршлага судлан сониучирхна. Тэд бол Өмнөговь аймгийг зорьж буй манай кабиныхан. Арын суудлын хоёр залуу Тавантолгойн нүүрсийг зургаан жил тээвэрлэж буй архаг жолооч А.Төгөлдөр, Гантөмөр нар. Харин миний хажуудах залуу бол шинэков, найз нь дуудаж, жолооч хийхээр явж буй нэгэн. Түүний асуулт бүрт хариулж, тайлбарлаж буй хүн нь жилийн өмнөөс тээвэрт явж, бас ч гэж байр сууриа олсон жолооч О.Гантулга. Тэд хил ажиллаагүй дөрөв хоногийн хугацаанд хотод гэртээ ирж, амраад буцаж яваа нь энэ.

 

Жолооч О.Гантулга. Жил гаруйн хугацаанд нүүрс тээврийн машин жолоодож буй.

 

Тавантолгойн “там”-ын тухай бусдын амнаас сонссоноос цаашгүй бидэнд тэдний яриа сонирхолтой байлаа. Замын турш Тавантолгойн жолооч нарын зовлон, жаргалыг ярилцсаар Өмнөговь аймгийн Цогцэций сум оров. Тэнд бид хоёр хүнээ машин дээр нь үлдээж, “Хоёр яндант” орохоор цааш довтолгов. Тэр газар арын суудалд суусан хоёр залуугийн машин бий. Биднийг “Хоёр яндант” хүрэхэд аль хэдийнэ бүрэнхий болж, оройн сэрүү унажээ. Үүнээс цааш 190 киломерт яваад Цагаан хад орно, гэрлээ сайн шилжүүлж яваарай, урсгал сөрж явна шүү гэхчлэнгээр залуус бидэнд захиас үлдээж, эргэн уулзахын ерөөл тавин салцгаалаа.

 

Тээврийн жолооч аав нарыгаа залгамжилж яваа А.Төгөлдөр, Гантөмөр нар.

 

Жинхэнэ асуудал эндээс эхлэхийг бид төсөөлөөгүй. 190 км үргэлжлэх замын 50 гаруй нь үнэндээ аймаар байлаа. Хоёр эгнээ замын нэгийг нь 90 тоннын жинтэй, 15-30 метрын урттай шланзнууд эзлээд, дараалан зогсчихсон. Цагаан, хад, Гашуунсухайтыг чиглэж байгаа машинууд урсгал сөрөхөөс өөр замгүй. Нүүрсээ буулгасан том машинууд урдаас ирэх бүрт зогсч, урсгалаас гарч, зам тавьж өгөх шаардлагатай. Харанхуй шөнөөр нүсэр том машин зөрөх болгонд сүрдэж, суудал дээрээ өөрийн эрхгүй хазайж “зам тавьж өгөх” нь энүүхэнд. Ингэж замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, давхисаар шөнийн 02 цаг өнгөрч байхад бид Цагаан хаданд ирэв. Эхний гэр буудал хаалгаа түгжжээ, хүн дүүрсэн учраас тэр гэнэ. Харин дараагийн хаалга нээлттэй, нэг хоногийн 15 000 төгрөгийн үнэтэй, дөрвөн ортой чингэлэгт бид тухаллаа.

 

Хоногийн 15 000 төгрөгийн үнэтэй буудал.

 

Талхлагдсан суурин

 

Өглөө болжээ. Тэнгэр бага зэрэг үүлэрхэг, цаг агаар тогтуун. Харин Цагаан хад, Гашуунсухайтын боомт орчим бол бүүдгэр, юу юугүй шуурах нь уу гэлтэй. Манан, шороо нь ялгагдахгүй саарал төрхтэй. Газрын өнгө ч, тэнгэрийн нар ч нэг л сүүмгэр.

 

Цагаан хад гэж нэрлэгдсэн энэ газар бол Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг. 300 гаруй хүн амтай, жижигхэн, буйдхан суурин. Тоосго, сендвичээр барьсан жижигхэн байшингууд, хэдэн гэртэй. Тэр бүхэн буудал, дэлгүүр, цайны газар гэсэн хаягтай. Иргэд нь тийм ч найрсаг биш, уурласан дүр төрх, бухимдсан өнгө аястай. Гашуунсухайтыг чиглэсэн нүүрсний машинууд дайран өнгөрдөг учраас шороо тоос, дуу чимээтэй бол ярих зүйлгүй. Ёстой л бум бужигнаж, түм түжигнэсэн газар.

 

Цагаан хад. Гашуунсухайтыг чиглэсэн авто замтай зэрэгцэн орших энэ сууринг хөгжүүлэх үү эсвэл хөсөр хаях уу гэсэн асуултын хариуг олон хүн хүлээж байна.

 

Хаяанд нь байгаа байгалийн баялаг энэ газарт үр өгөөжөө өгдөггүй нь олон зүйлээс харагдана. Наанадаж л энд тог цахилгаан байхгүй. Хятадын тог үнэтэй, Оюутолгойгоос цахилгаан татах боломжийг судалж байгаа гэхчлэнгээр ам дамжсан яриа олон жил үргэлжилсэн ч гэрэл гэгээ үгүй. Энэ тухай яриа эхлэнгүүт “Цагаан хад ирээдүйгүй гэсээн. Тавантолгойн нүүрсийг зөөгөөд дуусахаар хэнд ч хэрэггүй болно гээд тог ч татдаггүй” гэж иргэдийнх нь уур бухимдал хөдөлж, гомдлын үг чулуудана.

 

Бодлоор бол Цагаан хад амьдрахад боломжийн газар баймаар. Хилийн бүсэд ойр, бэлэн мөнгөний эргэлт сайн, хөл хөдөлгөөн ихтэй, байгалийн баялгийг зарж борлуулахад дамжин өнгөрдөг гол цэг зэргээр боломжуудыг нэрлэж болно. Гэвч үнэн хэрэгтээ бол үнсэн саарал өнгө төрхтэй, уйтгартай, хүн амьдрах нөхцөл тааруу, олны хөлд талхлагдаж, орхигдсон суурин.

 

Цагаан хадны амьдрал

 

Цагаан хадны иргэд бүгдээрээ бизнес эрхлэгчид. Нэг хэсэг нь дэлгүүр ажиллуулна. Тэр дэлгүүрт таблет, гар утаснаас эхлээд өмсөх хувцас, идэж уух бүхэн бий. Нөгөө хэсэг нь цайны газар, буудлаар үйлчилдэг. Гэр буудал нь хоногийн 8 000-10 000 төгрөгийн төлбөртэй. Харин чингэлэг нь 15 000 төгрөг. Хоол нь 6 500-10 000 төгрөгийн үнэтэй.

 

Дарханаас Цагаан хадыг зорьж ирсэн Х.Ганцэцэг. Түүнийг дагаад гэр бүлийнхэн нь болоод хүүгийнх нь найзууд ирж ажиллаж байгаа. Бүгд өөр өөрийн зорилготой. Зарим нь эндээс мөнгө цуглуулж гадаад гарахаар төлөвлөжээ.

 

Цагаан хаданд эх орны өнцөг булан бүрээс цугласан хүмүүс ажиллаж, амьдардаг. Тэдний нэг нь Х.Ганцэцэг. Тэрбээр Дарханаас шилжиж ирээд жил болж буй. Уул уурхай, алт дагаж олон жил явсан Х.Ганцэцэг Цагаан хаданд ирж суурьшаад, амьдрал сайжирсан гэж ярьж байна. Буудал, цайны газар ажиллуулаад сардаа сая төгрөгийг энүүхэнд олдог гэнэ. Охиноо ажлаас нь гаргаад дэргэдээ авч туслуулдаг бол хүү нь нүүрс тээвэрлэгч жолооч нарын нэг. Гэхдээ энэ мөнгө амархан олдохгүйг тэр хэлж байна. Зөвшөөрөл аваагүй, орчин бүрдээгүй гэж аймаг, сумын эрх мэдэлтнүүд нь ирж, дарамталдаг гэнэ. “Энд яаж орчин бүрдүүлэх билээ, ядаж тогтой болгочихвол” гэж учирлана.

 

Эмч Б.Мандах энд ажилладаг. Цагаан хадыг нүүлгэх эсвэл тог цахилгаантай болгох асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэйг тэр ярьж байна.

 

Цагаан хадныхан эмчгүй. Уг нь багийн эмч гэж улсаас цалинждаг хүн ажиллах ёстой биз дээ гэсэн асуултад “мэдрэл муутай л биш бол ийшээ ирэх хүн олдохгүй” гэж эмч Б.Мандах ширэв татаж байх юм. Тэрбээр цайны газар ажиллуулангаа энд хувиараа эмнэлгийн төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг. Өвчний хүндрэлээс шалтгаалаад нэг удаагийн үзлэг нь 5 000-20 000 төгрөгийн төлбөртэй аж.

 

Цагаан хадны сэлбэгийн дэлгүүр. Цагаан хад хөгжих боломжтой, олон олон хүн эндээс амьдралаа залгуулж байгааг дэлгүүрийн эзэн онцолж байв.

 

Жолооч нарын хэрэгцээг хангадаг өөр нэг хүн нь сэлбэгийн дэлгүүрийн эзэн. Цагаан хаданд бизнес эрхлээд гурван жил болж байгаа. Сүүлийн үед орлого нь багасч, үйл ажиллагаа нь зогсонги болсон гэнэ. Шалтгаан нь нүүрсийг Цагаан хаданд буулгахгүй, шууд хил гаргадаг болсноор бэлэн мөнгөний урсгал ч хил давдаг болжээ. Монголын Цагаан хад, Хятадын Ганц модны боомт өдөр, шөнө шиг ялгаатай. Хятадын тал хот бүтээн босгож байхад манайх жижиг сэндвичин байшингаас өөрцгүй өнөөдрийг хүрснийг дэлгүүрийн эзэн хэлэв.

 

Энд архи зардаг 10 дэлгүүр бий. Нэг сумын жижигхэн багт архины 10 дэлгүүр ахдахаар барах уу. Гэмт хэрэг, зөрчил, архидалт хэрээс хэтрэх нь энүүхэнд. Тиймээс цагдаа нар нь хүсэлт гаргаж, зөрчил гаргасан нэг дэлгүүрийн зөвшөөрлийг цуцлуулсан ч мэргэжлийн хяналтынхан өөр нэг дэлгүүрт эрх өгөөд орыг нь түвэггүйхэн нөхсөн талаар цагдаа нар нь учирлаж байв.

 

Богино рейсийн тээврүүд Цагаан хаданд нүүрсээ буулгаад эндээс дахин тээвэрлэн, Гашуунсухайтын боомтоор хил гаргадаг байсан.

 

Цагаан хаданд үнэгүй зүйл гэж үгүй. Бүх хүн нь мөнгөний төлөө ажилладаг, тэр хэрээрээ мөнгийг ч олдог. Гэхдээ орчин нөхцөлөө сайжруулах, засах, өөд нь татах нэг ч оролдлого хийдэггүй нь нүдэнд ил. Зах замбараагүй хэдэн байшин гэр, хаа сайгүй ухсан жорлон, хөглөрөх хог хаягдал... Тог цахилгаангүй, амьдрах орчин нөхцөлгүй гэж хэн нэгэнд гомдоллох оршин суугчид...

 

Нүүрсний замыг дагасан энэ суурин Монголдоо л орлоготой, бэлэн мөнгөний урсгал тасардаггүй газар болох нь хүмүүсийн ярианаас мэдрэгдэнэ. Харамсалтай нь тэр мөнгө хөгжил дэвшил гэх зүйлийг Цагаан хаданд авчраагүй нь илэрхий. Өнөөдөр биш гэхэд маргааш нүүгээд явахад бэлэн хүмүүс л тэнд амьдарч байна. Харин 22 км-ын цаана орших хилийн цаана хятадууд хот сүндэрлүүлж буй.

 

Гашуунсухайтын боомт ч ялгаагүй. Шөнө оройн цагаар анх очиж буй хүн тэр газрыг хилийн боомт биш төмрийн хаягдал авдаг газар гэж андуурмаар. Хэдэн төмөр чингэлэг, торон хашаа, овоолсон шороо...илүүг эрэлхийлэх ч хэрэггүй.

 

Үргэлжлэл бий.

В.Батцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Mongol Yalna kkkkkk
2017-10-17
zochin:
End neg MAN iin xvn l yum bicheed bx shig bna. Tomor zam taviad yaxiin gants l xvn idene. Tom tergeer achaa zoodog 7000-10000 jolooch bna ard ni ger bvlinn 3-4 xvn gej bodxoor dor xayaj 40000 xvniig tejeej bna muu mal mine. Orchin noxtsliig ni bvrdvvleed ogchix xeregteishd. Tsaxilgaanaa tavij chadaxgvi bgaa xvmvvs tomor zam tavilaa yu serj amidaraarai p...aa mine. Er ni end xvssendee ireegvi bx amidraxiin toloo ajillaj bna. Amidral medexgvi lalruud jiremsen emiin sheesnii gazraas xoldoj vzeegvi golognuud yugaa meddiin. Undag dugui ch oligtoixon barij vzeegvin bj. Olon yum bicheed bgaa sheesnvvdiig end avchraad svnsiig ni toorvvlex yumsan.
2017-10-15
Zochin:
Jenco n buyan .
2017-10-15
Зочин:
томор замаа тавих хэрэгтэй тэгэхгуй бол бид хогжихгуй еронхийлэгчээс асуу яагаад биднийг ийм ядуу байлгаад байгааг
2017-10-14
kkk:
Новшын газар новшын золбингууд цугалсан байдаг юм Жинхэн эр хүнийг олж харахгүй
2017-10-13
ЦАГААН ХАД:
ЦАГААН ХАД сайхан газар байна
2017-10-13
Зочин:
ЦАГААН ХАД ГЭДЭГ ГАЗАР БОЛ ЕРТӨНЦИЙН ТӨГСГӨЛ. БУЗРЫН ГАЗАР. ЦАГААН ХАДЫГ ГАЗАРТАЙ ТЭГШЛЭХ ХЭРЭГТЭЙ
2017-10-13
Зочин:
tomor zam end yamar ch hamaagui, sumiin darga ochod bugdiig daramtlaad deg jurmand ni oruulj mongo ch hiij, baishin ch barih heregtei
2017-10-13
haasan deerei..:
end nvvs asgaj baigali orchin bohirduulah heregui ee. hedhen hvnii toloo tegeed heden say tonn nvvrsee asgaj butsaj abchih gedeg bol teneg heregee... heden hanbogdiin mederelvvd jaahan mongo oldog gazaraa...
2017-10-12
Зочин:
Төмөр зам барьсан бол ийм асуудал гарахгүй л дээ. Өөрийн хөрөнгөө барьцаалж зээл аваад төмөр зам барих ажлаа эхэлж байсныг төрийн нэрээр болиулж зогсоогоод ийм болгосон эзнийг Монголчууд мэддэг. Улсаас олон зуун тэрбум төгрөгийн хөрөнгө гаргаад тэр нь авсан эзэнгүй болоод байгаа шүү дээ. 700 тэрбумыг хэн хааш нь хийснийг Монголын ард түмэн цөхрөлтгүй нэхэх болно доо. Хэзээ нэгэн цагт эзэн нь үйлээ үүрэх болно доо.
2017-10-12
Zochin:
Хаагаачээ шээс үнэртэж хогон дунд амьдардаг хэдэн наймаачид Зун бол өвчний үүр мэдээж Цагаан хаданд нүүрс буулгаж байгал сүйтгэхээ болиоч Хэдхэн шуналтай новшуудын ажил шүүдээ Хаах хэрэгтэй
2017-10-12
Зочин:
Монголын төр улс орон ард иргэддээ ямархуу анхаарал тавьдаг гэдгийг эндээс харж болно
2017-10-11
Зочин:
tsagaan had zorlog gj bii
2017-10-11
зочин:
halhiin hog shaar heg shig ugee bodoj ypij bai hun bolgon hog shaaar bish shvv
2017-10-11
зочин:
тэр гэр болон төмөр албаараас нь өвчин олчихгүй л бол бар даа
2017-10-11
зочин:
Өмнөновийнхон шулажих юм байна л даа нэг муу хөсрийн амбаарт 15 мянга гээд л шулаж байна шүү тэнд ариун цэврийн байдал тохь тух ярих ч юм биш дэг ээ
2017-10-11
зочин:
Өмнөговийн Цогт-цэций ,Цагаан хад, Ханбогд гэх мэт назрууд ёстой Тамын тогоо л гэсэн үг эдгээр газруудад Халхын хамгийн хог шааргууд цугалсан газар Цогцэций болон Ханбогд хүн амийхан дийлэнх нь гадны аймаг хотоос нүүдлэн дүрвэгсэд шиг л газар харин орон нутгийнхан цөөнх байх шүүү
2017-10-11
зочин:
Тээврийн жолооч нар нь хагас мансуурлийн байдалтай байдаг ердийн үзэгдэл энэд гайхшрах зүйл үгүй билээ
2017-10-11
зочин:
Өмнөговийн Цагаан хад аль 25 жилийн өмнө буюу 1992 оноос эхтэй 25 жил бол бараг хот суурин байгуулагдах боложтой болох хугацаа манайхан арчаагүй олхиогүй ургашгүй хэт амин хувиас цаашгүй болохоор л хөгжихгүй байгаа юм
2017-10-11
зочин:
тэнд гэмт хэрэг хууль бус наймаа мимичид гээд царцаа мэт үржиж байгаа ёстой балгас нэрэн дээ таарсан газар өмнөговийхнийг хэн ч тэр балгас шиг газар амьдар гэж хэлээгүй тэд өөрсдийг дур зоргоор авьрлах нь арай дэндүү байнашүү
2017-10-11
зочин:
Яаралтай төмөр замаа тавих хэрэгтэй Том оворийн тээврийн хэрэгслийг нэг мөр цэг тавих цаг нь болсон Цагаан хад бохир заваан халхын хавтгайд байгаа хамгийн адгийн шаарууд цугалсан газар
2017-10-11
зочин:
өмнөговихон болж үз цагаан хадын татан буулга
2017-10-11
зочин:
өмнөговийн цагаан хадыг яаралтай татан буулга Тэнд бол ертөнцийн хог новшинууд цугалсан хөгийн газар Яаралтай төмөр замаа тавиж энэ бохир заваан байгал орчныг бохирдуулсан Том оворийн тээврийн хэрэгслийг нэг мөр халах хэрэгтэй
2017-10-11
Зочин:
260 КМ-Д ЗАМ ТАВИЛГҮЙ 270 САЯ ДОЛЛАР ИДСЭН ЖЕНКО ГЭЭД АСУУХ ХҮН НЬ БАЙГАА БИЗ ДЭЭ.ХЯТАДЫН ТАНК ОРЖ ИРНЭ ГЭЭД Л СҮРЖИГНЭЭД БАЙСАН. МОНГОЛ Ч ЯЛЛАА Л ДАА
2017-10-11
зочин:
өмнөговийн цагаан хадыг яаралтай татан буулга Тэнд бол ертөнцийн хог новшинууд цугалсан хөгийн газар Яаралтай төмөр замаа тавиж энэ бохир заваан байгал орчныг бохирдуулсан Том оворийн тээврийн хэрэгслийг нэг мөр халах хэрэгтэй
Зочин:
Mongoliin bayalagiig zuuj bgaa ene zamiig haagaachee
2017-10-11
ХЯТАДЫН ТАНК:
260 КМ-Д ЗАМ ТАВИЛГҮЙ 270 САЯ ДОЛЛАР ИДСЭН ЖЕНКО ГЭЭД АСУУХ ХҮН НЬ БАЙГАА БИЗ ДЭЭ.ХЯТАДЫН ТАНК ОРЖ ИРНЭ ГЭЭД Л СҮРЖИГНЭЭД БАЙСАН.
2017-10-11
zochin:
Ter zasag ni togtbortoi bol xumuus munguu oruulax l baix. todorxoigui bol xen oruulax be dee. oruulaxgui bol bainga l iim baina shuu dee.
2017-10-11
Зочин:
mongol haashaa yvaad bnaa
2017-10-11
Зочин:
yanaa suirchee mongo
2017-10-11