Калифорнид дэгдсэн түймэр 15 хүний аминд хүрэв
2017-10-11

АНУ-ын Калифорни мужид дэгдээд буй түймрийн улмаас амиа алдсан иргэдийн 15-д хүрсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Гамшгийн бүсэд амьдарч буй 1500 орчим иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн бол 20 мянган хүн орон гэрээ орхин явцгаажээ. Калифорни  мужийн Засаг дарга онц байдал зарлаж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан юм.

 

Өчигдөр дэгдсэн түймрийн улмаас Напа болон Сонома тойргийн усан үзмийн талбайг сүйтгэж, их хэмжээний хохирол учруулжээ.

 

Түймэр 12 цагийн дотор 115, 000 акр газрыг сүйтгэсэн аж.

 

Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны сангаас Калифорни мужид яаралтай тусламж нийлүүлэхийг зөвшөөрсөн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин