АНУ-ын шигшээ ДАШТ-ийг өнжинө
2017-10-11

АНУ ДАШТ-д оролцож чадахгүй болов. Роналд Рейгэн АНУ-ын ерөнхийлөгч байхад, Опрагийн шоу анхны дугааруудаа цацаж байхад тэд хамгийн сүүлд ДАШТ-ийг өнжиж байв. Түүнээс хойш 32 жилийн дараа ийнхүү ДАШТ-ийг нэгдсэн улс өнжиж байгаа нь энэ юм.

 

Тэд Тринидад ба Тобагод 2:1-ээр хожигдож, Гондурас Мексикийг 3:2-оор буулган авч, Панам Коста Рикаг 2:1-ээр хожсон үр дүнтэйгээр энэ хэсгийн тоглолтууд өндөрлөсөн юм. Харин энэ бүхэн нь АНУ-ын спортын түүхэн дэх хамгийн азгүй үдшийг бүрдүүлж, эрх чөлөөний эх орон ОХУ-ыг зорьж чадахгүй болсон юм.

 

Тринидад ба Тобаго улсын баг өмнөх 9 тоглолтоос ердөө 3 оноо л зулгаагаад байсан бол өчигдөр буулгаад авчихав. Тоглолтын дараа АНУ-ын тамирчид уйлж байв.

 

Гэхдээ азгүй гэхэд дэндүү азгүй Америкчууд хэдийгээр хожигдсон ч гэсэн орох боломжтой байв. Ямартай ч эхний хагасын дараа тэд айх зүйлгүй байсан юм. Мексик Гондурасыг 2:1, Коста Рика Панамыг 1:0-ээр тэргүүлж байсан юм. Тоглолтууд энэ чигээрээ дууссан бол АНУ-ын шигшээ баг ОХУ явах боломжтой байв. Гэтэл эцсийн үр дүн гарахад хар дарсан зүүд биелэлээ олох нь тэр.

 

АНУ-ын эрэгтэй, эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ багууд 1990 оноос хойш нэг ч удаа ДАШТ-ийг өнжиж байгаагүй бол эрэгтэй баг нь дээр дурьдсанчлан 32 жилийн хугацаанд ДАШТ болгонд оролцож байсан уламжлалтай.

 

Ямар ч байсан тэд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дахин 5 жил хүлээхээр болж байна.

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
нэмэлт эрхийн төлөө азийн 5 дахь баг австралитай тоглоно ш дээ
2017-10-11