Автотээврийн үндэсний төвөөс “Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа болон хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар мэдээлэл өгч, сурталчлах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг олон нийтэд нээлттэй танилцуулах “ӨВӨЛД БИД БЭЛЭН” нэгдсэн өдөрлөгийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Сүхбаатарын талбай”-д зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгт Зам, тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч 22 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцох юм.
Өдөрлөгийн үеэр:
Мөн тээвэрчид болон иргэдийн дунд хөгжилтэй тэмцээн зохион байгуулж азтан тодруулах үйл ажиллагааг зохион байгуулна. Иймд иргэд, тээвэрчид та бүхнийг тус өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ БҮРЭН ХАНГАГДСАН
Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн аж ахуйн нэгж байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:
СТАТИСТИК МЭДЭЭ
Нэг. Техникийн хяналтын үзлэг
Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх заалтын хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд МУ-ын засгийн газраас тогтоогдсон хэрэгцээ, түүнд тавигдах шаардлага, техникийн зохицуулалтыг үндэслэн тусгай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, техникийн хяналтын үзлэгийн инженерийн мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагад тулгуурлан тохирлын үнэлгээний тодорхой үйл ажиллагааг техникийн хяналтын үзлэгийн суурин болон явуулын 50 төвөөр дамжуулан улсын хэмжээнд зохион байгуулж байна.
2017 оны 10-р дугаар сарын 10-ны байдлаар улсын хэмжээнд нийт 480163 тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийсэн байна. Нийслэлийн хэмжээнд 250501, орон нутгийн хэмжээнд 229662 тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийгээд байна.
Хоёр. Тээврийн хэрэгслийн бүртгэл
2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 69139 тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ, улсын дугаар олгосноос нийслэлд 56453, орон нутагт 12686 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Улсын бүртгэлээс 2,502 тээврийн хэрэгслийн хасалт хийж, 3,498 тээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөн олгосон байна.
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
Уншиж байна |