Түймрийн улмаас 21 хүн амиа алдаж, 500 хүн сураггүй болжээ
2017-10-12

АНУ-ын Калифорни мужид дэгдээд буй түймэр тус улсад үнэлж барахгүй их хэмжээний хохирол учруулаад байна.

 

 

Тэгвэл уг байгалийн гамшгийн уршгаар амиа алдагсдын тоо 21-д хүрсэн талаар албаныхан уламжлав.

 

Тус бүс нутгийн ихэнх хэсэг гантай байна. Мөн 600 орчим хүн сураггүй болоод байгаа бөгөөд тэднийг эрэн хайх ажиллагааг аврагчид явуулсаар байгаа юм.

 

Түймрийн улмаас 20 мянган хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Ерөнхийлөгч Дональд Трамп Калифорни мужид туслахыг урилж, холбооны сангаас мөнгө гаргахаар болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин