Эндрью Уиггинс 5 жилийн 146.5 сая долларын гэрээ үзэглэв
2017-10-12

 

2014 оны НБА драфтын тэргүүн сонголт Эндрью Уиггинс багтайгаа гэрээний сунгалт үзэглэлээ. Талууд 5 жилийн 146.5 сая долларын гэрээнд харилцан тохиролцож чадсан байна. Одоогийн байдлаар тодорхой мэдээлэл байхгүй ч гэрээнд тоглогчийн мэдлийн заалт байхгүй бололтой. Өөрөөр хэлбэл хугацаанааснь өмнө гэрээгээ цуцлах заалт байхгүй гэж хэлж болно. Миннэсота Тимбервүүлвэс багийн удирдлагууд ямартай ч багийн ирээдүй болсон залуугаа авч үлдэж чадлаа.

 

Уиггинс өнгөрсөн гурван улиралд оролцох боломжит бүх тоглолтуудаас ердөө ганцыг өнжсөн бөгөөд 20.4 оноо, 4.1 самбар, 2.1 ашигтай дамжуулалтыг дунджилж байгаа юм. Канад тоглогчийн хувьд өдгөө ердөө 22 настай учраас цаашид тоглолтын хувьд өсч дэвших боломжтой юм. Багийн удирдлагууд ч үүнийг тооцоолсон нь ойлгомжтой.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин