НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
2017-10-12

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкманыг хүлээн авч уулзлаа.

 

Ерөнхий сайдаар томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэж мэндчилгээ илгээсэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархаад Монгол Улс, НҮБ-ын түншлэлийг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

 

Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын үүрэг, амлалтыг үргэлжлүүлнэ гэв. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, хөгжлийн үр шимийг иргэн бүрт хүртээмжтэй хүргэхийн төлөө НҮБ-аас үзүүлдэг хүмүүнлэгийн болон хөгжлийн дэмжлэгт талархал илэрхийллээ.

 

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахын тулд Үндэсний хөгжлийн газрын ажлыг эрчимжүүлж, салбар хоорондын уялдааг сайжруулан, бодлогоор ханган ажиллах болно гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Нэр бүхий 17 зорилтын хэрэгжилтийг үнэлэх үндэсний шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах, салбар хоорондын бодлогын уялдаа хангагдсан байдалд системийн дүн шинжилгээ хийх чиглэлээр техникийн туслалцаа үзүүлж байгаад талархаад Ерөнхий сайдын зүгээс бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэв.

 

Монгол Улсын Засгийн газар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр ихээхэн анхаарч байгаад НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкман талархал илэрхийллээ. 

 

Тогтвортой хөгжлийн зорилтууд эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн гурван үндсэн асуудлаас бүрддэг. Монгол Улс нөхцөл байдлаасаа хамаарч эдийн засагтаа илүү анхаарал хандуулж байгааг ойлгож байгаа хэдий ч бусад хоёр чиглэлээ орхигдуулахгүй байх нь зүйтэй гэж үздэгээ илэрхийлэв. Цаашид салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулалтуудын тэргүүлэх чиглэлээ тодорхойлох, Тогттвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатайг тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Jones Patrick:
I ADVICE EVERYONE TO USE AND TRUST MAYE MUSK CYBER SECURITY SERVICES TO HELP YOU HACK AND RECOVER YOUR LOST CRYPTOCUREENCY Recoverywizardmayemusk@proton.me I invested with a Crypto broker without proper research to know what I was hoarding my hard-earned money into, only to find out it was a hoax and sham. I invested over $250,000 USD estimated to be 6.79 BTC. I was unable to make any withdrawals out of my initial deposits let alone the gains he claimed I have earned even after meeting the bogus fees and charges he is always requesting. Fortunately, I got to know about RECOVERY WIZARD MAYE MUSK CYBER SECURITY HACKER through research and positive reviews on Google. After a couple of hours consulting with them, all my funds were recovered including my profits. I can’t thank Recovery Wizard Maye Musk enough. If you are a victim of being scam with fake crypto investment or clamming back your funds send to scammer wallet address or getting back lost wallet address contact Recovery Wizard Maye Musk Cyber Security Hacker for Help Consult them via: Email: Recoverywizardmayemusk@cyberservices.com Website: https://recoverywizardmaye.wixsite.com/my-site-1
2023-12-21