Том Крузыг хуримаа хийхээр төлөвлөж байгаа гэв
2017-10-12

Холливуудын нэрт жүжигчин Том Крузыг ойрын хугацаанд хуримаа хийхээр болсон хэмээн “www.hollywoodlife.com” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 55 настай Томыг ‘Mission: Impossible 6” киноны од Ванесса Кирбитэй гэрлэх гэж байгаа хэмээн ойрын эх сурвалжууд уламжлав.

 

Хэвлэлийнхэн тэднийг холбон бичээд нилээдгүй хугацааг өнгөрүүлсэн ч өнөөг хүртэл уран бүтээлчид дээрх цуурхалыг батлаагүй юм.

 

Кирби 29 настай бөгөөд өнгөрсөн сард өгсөн нэгэн ярилцлагынхаа үеэр “Миний сонирхдог залуу Томтой тун ижилхэн” хэмээн ярьж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Б.Дэлгэрцэцэг:
Монгол хэлэнд нэлээдгүй гэх үг байхгүй шүү. Бичиг үсэгт тайлагдаж, эх хэлээ сурчихаад сэтгүүлчийн ажлыг хийх гээд үз дээ.
2017-10-12