Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 30 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
2017-10-12

“Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь” эрдэм шинжилгээний хурал болж байна. Уг хурал дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаад “Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь” сэдэв дор ирүүлсэн эрдэмтэн, судлаачдын 42  өгүүллээс наймыг нь шалгаруулан хэлэлцэж байна.

 

Ц.Ганчимэг: Аж ахуйн нэгж 25 ажилтан тутмынхаа нэгэд хөгжлийн бэрхшээлтэй иргэн авах ёстой

 

Хурлын үеэр Сэргээн засалт, сүргалт үйлдвэрлэлийн төвийн дарга Ц.Ганчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хэчнээн иргэн байна вэ. Тэдэн рүү чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

 

-Үндэсний статистикийн хорооны 2016 оны судалгаагаар манай улсад жөгжлийн бэрхшээлтэй 101 мянган иргэн байдаг. Үүнээс тулгуур эрхтний бэрхшээл хамгийн ихийг буюу 27 хувийг эзэлж байна. Монгол Улс 2008 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид нэгдсэн. 2014 онд Ази номхон далайн бүс нутгийн “Эрхийг бодит болгоё” Инчеоны стратегид нэгдсэн. Мөн 2016 онд манай улс “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хууль”-тай болсон.  Боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэний асуудал зэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тулгамдаж буй маш олон асуудал бий. Үүнийг аажим аажимаар бууруулахаар ажиллаж байна.

 

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэдэн хувь нь хөдөлмөр эрхэлж байна вэ. Энэ нь хангалттай байж чадаж байна уу?

 

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нийгэмшүүлэхийн тулд олон ажил хийж байна. Юун түрүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нийгэмд энгийн хүнтэй ижил хүлээн авдаг болгохын тулд ажиллаж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. Жишээ нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэний урласан бүтээлийг тусгай газарт борлуулж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний 30 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авахыг шаардсан ч байгууллагууд тэднийг ажилд авдаггүй. Энэ нь ажлын байрны хомсдолтой холбоотой байх. Мөн манай улсад эрүүл, мэргэжилтэй залуус нь  ч ажилгүй байгаа. Аж ахуйн нэгж 25 ажилтан тутмынхаа нэгэд хөгжлийн бэрхшээлтэй иргэн авах ёстой байдаг.

 

-Хэрэв энэ хуулийг хэрэгжүүлэхгүй бол ямар хариуцлага тооцдог вэ?

 

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тодорхой хэмжээний торгууль төлөх ёстой. Тэр торгуулийн мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөгжүүлэхэд зарцуулдаг.

 

Р.Дулам

 

 

Shuud.mn
Сонин хачин