Сэтгүүлчийг барьцаалсан хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэлжээ

img

Монголын Үндэсний олон нийтийн телевиз, ТV-5, MN-25, TV-9 телевизийн мэдээллийн хөтөлбөрүүдээр 2012 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр гарсан “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг “Цагаан цахир” гэх газарт олборлох ажиллагаа явуулж байгаа “Спейшл-Майнз” ХХК-ний хамгаалалтын ажилтан, хуулийн зөвлөх нар аймгийн Хонгор телевизийн сэтгүүлч, зураглаач нарт хүч хэрэглэн 2 цаг хүчээр саатуулан камерт бичигдсэн бичлэгийг устгаж, камерийн зарим эд ангийг эвдэн гэмтээж, хүч хэрэглэн заналхийлж сэтгүүлчийн үйл ажиллагаанд саад хийсэн талаар удаа дараа мэээлэл гарсан байна. Баянхонгор аймгийн “Хонгор” телевизийн сэтгүүлч Т.Дангаасүрэн 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад “Спейшл майнз” ХХК-ий хамгаалагч нарт хүчээр саатуулагдаж хохирсон тухай гомдлыг Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч ахмад Г.Батаа хүлээн авч шалгаад Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2, 139 дүгээр зүйлийн 139.1, 153 дугаар зүйлийн 153.1, 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар “Спейшл майнз” ХХК-ий хамгаалаг нарыг холбогдуулан 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулж байгаа ажээ. “Хонгор” телевизийн сэтгүүлч Т.Дангаасүрэн, зураглаач Ж.Түвшинтулга нар нь 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэдээс гаргасан “Спейшл майнз” ХХК-ий хамгаалагч нар иргэдийг зодож, гэр орныг нь хүчээр буулгаж байна” гэсэн мэдээллийг нийтлэх, сурвалжлах зорилгоор “Спейшл майнз” ХХК дээр явж очиход хамгаалагч нар нь зураглаач Ж.Түвшинтулгаас камерыг нь булааж авахдаа зарим эд ангийг гэмтээж ашиглах боломжгүй болгосон, камерт бичигдсэн иргэдийн гэрийг буулгасан тухай бичлэг, иргэдээс авсан ярилцлага зэргийг дарж өөр зүйл бичин бичлэгийг устгасан, сэтгүүлч, зураглаач нарыг хэл амаар доромжилж, цахилгаан бороохойгоор сүрдүүлж 2 тусд нь хүчээр 2 цаг гаран саатуулсан байна. “Спейшл майнз” ХХК-ий хамгаалагч нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд орлогч прокурор Ч.Баярцэнгэл хяналт тавин ажиллаж байгаа болно. Улсын прокурорын ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн алба

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zob hashraagaad og gadniihantai niileed hamgaalaltiin albaniihan dabaraad baidag yum
2012-01-18
ooriigoo super bie hamgaalagch geed bodchison yum b.a ha ha shorond orood boos hamgaalgch bolno oo
2012-01-12
Ýíä ìàíàé òºðèéí òîëãîé íàð þó õèéæ áàéíà. Óëñ îðîí ýçýíã¿éäýæ, èäýæ óóæ äóóñëàà. Òà íàðò ýðõ ìýäýëä èõ äóðëàöãààäàã. Ñ¿¿ëä íü õýçýý íýãýí öàãò õàðèóöëàãà òîîöîõ áîëíî ø¿¿.
2012-01-12
ene security gej hamgiin buduuleg, bolovsrolgui , maanag archaagui amitad ordog ajil yum shig baigaa yum daa... neg tsegtsleh tsag n bolson shuu !
2012-01-12