Жүжигчдэд бэлгийн дарамт үзүүлсэн найруулагч өөрийгөө буруугүй гэв
2017-10-13

АНУ-ын “Weinstein Co” компанийн үүсгэн байгуулагч, нэрт найруулагч Харви Уэйнштэйнийг тойрсон бэлгийн дарамт үзүүлсэн гэгдэх хэргийн АНУ, Их Британийн цагдаагийнхан мөрдлөгө явуулж эхэлсэн байна.

 

 

АНУ-ын Нью Йоркийн цагдаагийнхан найруулагчийн нэр холбогдоод буй 2004 оноос хойших хэд хэдэн хэргийг мөрдөж буй бол Лондонгийн цагдаагийнхан 1980 онд Их Британийн нэгэн кино наадмын үеэр залуу жүжигчинд Харви Уэйнштэйн дарамт үзүүлж, өөртэй нь бэлгийн харьцаанд орохыг тулган шаардсан гэх хэргийг мөрдөж эхэлжээ.

 

Найруулагч эр “Эдгээр мэдүүлэгүүд үнэхээр эргэлзээтэй. Би ямар ч буруугүй” хэмээн хэлсэн байна. Түүний нэр холбогдоод буй дуулианы дараахан эхнэр  Жиоржина Чэпмэн салах өргөдлөө шүүхэд өгчээ. Тэрбээр хэвлэлийнхэнд “Нөхрөө хэзээ ч уучилж чадахгүй” гэсэн байна.

 

Найруулагчийг 1990-2015 оны хооронд 13 эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлэх, хүчээр бэлгийн харилцаанд орсон хэмээжээ. Бэлгийн дарамт үзүүлсэн гэгдээд буй эмэгтэйчүүдийн дунд “Оскар”-ын шагналт Анжелина Жоли, Гвинет Пэлтроу, Асиа Аргенто,  загвар өмсөгч, залуу жүжигчин Кара Делевинь нар багтсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин