Томилгоогоо хүлээж буй У.Хүрэлсүхийн танхим
2017-10-13

 

У.Хүрэлсүхийн Засгийн газрын танхим өнөөдөр томилогдон бүрдэх үү, ирэх долоо хоногт уу гэдэг хүлээлтээр үргэлжилж байна.

 

Ерөнхий сайд томилогдсоноосоо хойш 14 хоногийн дотор танхимын бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн барих ёстой.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсон эхний долоо хоногтоо багтаан томилгоо хэрхэн хийх, сайд нарын  асуудлаа УИХ дахь МАН-ын бүлэгтэйгээ зөвшилцөн тодруулаад байна.

 

Парламентад МАН үнэмлэхүй олонхи  хэдий ч У.Хүрэлсүхийн танхим их зөвшилцлөөс бүрдэж байна.  Шинэ Засгийн газрыг байгуулах асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг 33:32 болон талцсан.  Өмнөх Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зурсан 33 нэг талд орсон бол нөгөө талын гэх 32-ын бүлэгт Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зураагүй гишүүд, түүн дотроо албан тушаалд  томилогдоогүй МАН дахь  “Шударга ёс” шинэчлэлийн бүлэг, хотын фракцаас бүрдсэн.

 

Тиймээс ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын  15 сайд нарын томилгооны 9-ийг нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд хийж, 6-г нь МАН-ын даргынхаа мэдэлд шилжүүлсэн юм.  Тодруулбал, Ерөнхий сайдын томилгооын багцад ЗГХЭГ, ГХЯ,  Сангийн яам,  ХЗДХЯ,  ХНХЯ,  ЭМЯ, ЭХЯ,  ХХААХҮЯ, УУХҮЯ, МАН-ын даргад  ЭМЯ,  ЗТЯ, БСШУСЯ  БХЯ, БХЯ “ногдсон”.

 

Ерөнхий сайдын  зөвшилцөл тохироо МАН-ын тогооноос  сөрөг хүчин рүү ч хальсан. Энэ нь Ерөнхийлөгчийн “давхар дээл үл хамаарч, чадварлаг хүмүүсийг сайдаар томилох ёстой”, УИХ дахь сөрөг хүчин АН-ын “У.Хүрэлсүхийг багийнх нь хамт дэмжинэ” гэсэн байр сууриар илэрхийлэгдэнэ. Тиймээс ч сөрөг хүчин байр суурин дээрээ бат зогсож,  үгээ үйлдлээрээ бататган Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэхэд УИХ дахь МАН-ын бүлэг дэх 33 дээр хүч  9-үүлээ хүч нэмж, дэмжин баталсан билээ.  Тиймээс Ерөнхий сайдын томилгооны багцаас хоёр яам нь Ерөнхийлөгч хийгээд сөрөг хүчинд бонус болон  шилжсэн.

 

Ийнхүү их зөвшлийг даван У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүний тохироо бүрдэж, сайд нар ч тодорлоо.

 

Яам

нэр

Шадар сайд

Ө.Энхтүвшин

ЗГХЭГ-ын дарга

Г.Занданшатар

Гадаад харилцааны сайд

Б.Цогтбаатар

Сангийн сайд

Ч.Хүрэлбаатар

Хууль зүй, дотоод хэргийн сайд

Ш.Раднаасэд

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 

С.Чинзориг

Эрчим хүчний сайд

Ц.Даваасүрэн

Эрүүл мэндийн сайд

Д.Сарангэрэл

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

Д.Сумъяабазар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд

Б.Батзориг

Батлан хамгаалахын сайд

Н.Энхболд

Барилга хот байгуулалтын сайд

А. Баделхан

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд

Ц.Цогзолмаа

Зам тээвэр, хөгжлийн сайд

Ж.Бат-Эрдэнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Н.Цэрэнбат

 

“Дан дээл”-тэй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн танхим нэлдээ “давхар дээл”-тэй сайд нараас бүрдэж байгаа.  Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг харгалзахад  “давхар дээл”-ийг эсэргүүцэх цаг үе нь биш.

 

Энэ удаад ажилласан туршлага, чадварыг нь харж сайдад нэр дэвшүүлсэн гэх жижүүрийн үгээ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга давтаж байсан. Гэхдээ  У.Хүрэлсүхийн Засгийн бүрэлдэхүүнд сайдаар тодроод байгаа эрхмүүдээс зарим нь  салбартаа мэргэжлийн бусаас гадна мэдлэг, чадвар дутна гэх шүүмжлэлийг дагуулж байгаа. Тухайлбал, Н.Цэрэнбат, А.Баделхан, Ц.Цогзолмаа нарыг өмнө нь хийж байсан ажлын туршлага, чадвараараа олонд үнэлэгдээгүй гэх шүүмжлэл явж байгаа. Гэсэн хэдий ч шинэ Засгийн танхимын  дийлэнх нь тухайн салбарыг удирдаад  явах чадвар, мэргэшил туршлагатай эрхмүүд байна гэж  ажиглагчид үзэж байна.

 

Тухайлбал, Ц.Нямдоржийг хуулийнхан , Д.Цогтбаатарыг Гадаад харилцаан яамныхан, Ж.Бат-Эрдэнийг зам тээврийн салбарынхан  толгой дохин хүлээн зөвшөөрч байгаа бол Д.Сарангэрэлийг  эрүүл мэндийн салбарын бус ч  шилдэг менежер, удирдагч эмэгтэй гэж итгэл үзүүлэн дэмжиж байна.  

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн танхимын бүрэлдэхүүнээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өргөн мэдүүлж,  АТГ-т сайдуудын нэрсийг хүргүүлээд байгаа.  АТГ-аас хариу албан бичиг ирсний дараагаар УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх юм.

 

Ямартай ч У.Хүрэлсүхийн Засгийн газар ирэх долоо хоног гэхэд  байгуулагдан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана.  Шинэ Засаг Ерөнхий сайдын өөрийнх нь хэлснээр   төр, түмнийхээ төлөө  үнэнчээр зүтгэх болтугай. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ahmaduudiin tetgeveriig l nemegduulmeer bna
2017-10-17
Зочин:
ahmaduudiin tetgeveriig l nemegduulmeer bna
2017-10-17
Зочин:
ок
2017-10-16
Зочин:
АРД ТҮМЭНДЭЭ АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭЭД АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВЭРИЙГ Л ОЛИГТОЙХОН ШИГ НЭМЭЭД ӨГӨӨРЭЙ ДӨ, БАС АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВЭРТ ОРОХ НАСЫГ Л ХУУЧНААР БАЙЛГАЖ ӨГӨӨРЭЙ ДӨ ЭНЭ БОЛ МАШ ОЛОН ХҮНИЙ ХҮСЭЛТ ШҮҮ
2017-10-16
Irgen:
sarangereliig Eruul mendiin yamniihan, ajilchid ,emch nar alga tashin ugtlaa yu bitgii iim hudlaa yum bichee. Ene bicheechiig ingeed bicheedeh gej daalgavar ugchildee.
2017-10-16
belegt:
M.Enhbold,Enhtivshin geh metiin lalaruudaar yah gesen um be
2017-10-15
Зочин:
Хужаа нарын өмхий амны хөгцтэй араанд зуугдсан гэдгээ өглөө бүр санаж ажиллаарай
2017-10-14
Зочин:
Энэ сэтгүүлчид гэж естой үл бүтэх юмнууд, дандаа захиалгаар худлаа магтана, эсвэл муулна. Өөрийн толгойгуй. Ард түмэнд хуурамч мэдээлэл хүргэж, хулгайчдийг магтаж, шудрагыг нь гүжирдэж, их нүгэл хийж яваа гэмт хэрэгтэнгүүд. Монголын сэтгүүлчдийг жинхэнэ журамлаж хатуу хяналтанд оруулах хэрэгтэй. Эрх чөлөө нэрээр даварч байгаа юм.
2017-10-14
Зочин:
Nam nuuj baisnaas il ingeed saihan hereldej heltseed yavah ni zuv hudlaa dur esgej biesee huurahgui harin sain bn. Odoo l neg hariutslagatai ajillah bhaa amjilt huseye
2017-10-14
Зочин:
Худлаа юм бичиж долигоноод яахав дээ энэ сэтгуулч. Сарангэрэлийг эруул мэндийн яам баярлан угтах уу. Болих хэрэгтэй.
2017-10-14
Зочин:
Худалч хогийн гар
2017-10-13
Zochin:
Ard tumen Hurelsukhees ih yum bodoj bsan yum. Iim hongon gar doo.
2017-10-13
Zochin:
Khuelsukh helsen amnaasaa ingeed butsaad ehelvee hoorkhii. Ovoo baij magadgui gesen chini Enkhboldiinhoo nohoin suregtei niilchihsen bh chini. Nogoo shudarga yos gej odoo bhgui boljee hoorkhii. Nogoo heden iddeg garuudaa darga bolgochihson bna shde.
2017-10-13
Зочин:
ПАРЛАМЕНТ ДОТРОО ПАРЛАМЕНТ БАЙГУУЛЧИХАЖ БАЙГААМ БИЗ ДЭЭ
2017-10-13
Зочин:
Доод танхимын оруулж ирсэн асуудлыг дээд танхим баталмой. Авилгачид, хууль завхруулагчид, монгол түмнийг өрөнд унагаж өтөнд бариулсан ялтангуудад л ялыг үүрүүлж чадвал Хүрэлсүхийг дөрвөн мөчөө өргөөд дэмжицгээе МОНГОЛЧУУДААА
2017-10-13
za yah veee hogiin pyzda nar:
arai l uul ni hurelsuh muu novsh zorig gargaad ih hurliihniig bugdii nulimaad mergejliin zasgiin gazar baiguulaaad garaad irsen bol yu ch bolson yamarch ued ard tumen bid tseejeeree hamgaalah l bailaa muu hugiin gulug .odoo ard tumen erch ni changarsaar l
2017-10-13
zochin:
UIH bolon Zasgiin Gazar hoyor ni undsendee neg instituts bolj ba u.Huuli togtooh Guitsetgeh zasaglal tusdaa statustai bus u.Odoo Shuuh zasaglalig bas avah u
2017-10-13
Ard:
Khurelsukh bol estoi hogiin nuhur bna! Ard tumniig doromjlood songuuldch garch chadaagui bj! Eruul mend bolovsrol said nar arai yum bishuu!
2017-10-13
Зочин:
Хүрэлсүхийн Засгийн газар бол авилгалжсан төрийн сонгодог жишээ.
2017-10-13
Зочин:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгсөнтэй яг адил Ж.Рурке
2017-10-13
Зочин:
УИХ-ын гишүүдийг Засгийн газрын гишүүн болгож байгаа нь УИХ-ыг авилгалдаж байгаа маш том АВИЛГАЛ юм. Ичээч!
2017-10-13
Зочин:
Энэ тэгээд Засгийн газар юм уу? Парламентын доод танхим юм уу? Ичээч!
2017-10-13
Зочин:
Нөгөө бие биендээ хяналт тавьдаг хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал, шүүх засаглал Монголд будаа болов.
2017-10-13
Зочин:
Засгийн газар нь танхимаа бүрдүүлэхийн тулд УИХ-аа авилгалдаж байгаа юм байна л даа. Нөгөө авилгалын эсрэг хууль, Ашиг сонирхолын тухай хууль Эрүүгийн хууль бүгд будаа болов. Ичээч!
2017-10-13
Зочин:
Монгол улс Засгийн газаргүй болж байгаа юм байна л даа. Өөрөөр хэлвэл УИХ нь газрын наймаачин тэрбумтан М.Энхболд толгойлсон дээд танхим, казино тоглодог тэрбумтан У. Хүрэлсүх толгойлсон доод танхимтай болж байгаа юм байна л даа . Ичээч!
2017-10-13
ZOCHIN:
ERUUL MENDIIN YAM HARIN GAIGUI SAIN SURVALJLAGCHTAI BOLJEE.TER L DUTAAD BAISAN YM.
2017-10-13