Калифорнид дэгдсэн түймэр 29 хүний аминд хүрлээ
2017-10-13

АНУ-ын Калифорни мужид дэгдсэн түймрийн улмаас 29 хүн амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Мөн 500 орчим хүн сураггүй алга болж, 3500 хүн орон гэрээ алджээ. Мөн тус мужийг ганцхан долоо хоногийн дотор 20 мянган хүн орхин гарсан аж.

 

Улсад их хэмжээний хохирол учруулаад буй уг түймрийг унтраахаар 3000 орчим гал сөнөөгч, сайн дурынхан оролцож байна.

 

Тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн эхээр холбооны сангаас Калифорни мужид шаардлагатай мөнгөн тусламж гаргаж өгөхийг албаныханд үүрэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бурхан байдаг юм байна.
2017-10-15
Зочин:
Tamiin gal erliiz hurliiz nar shataj uhene
2017-10-13