Францын армийн онгоц осолдож, дөрвөн хүн амиа алджээ
2017-10-15

Францын армийн тээврийн онгоц Зааны ясан эргийн ойролцоо осолдсон талаар  "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Энэхүү ослын улмаас дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн бэртсэн гэнэ.

 

Украинд үйлдвэрлэсэн “Антонов” нисэх онгоц Абиджан нисэх буудлын ойролцоо тэнгист унажээ.

 

Амиа алдагсад бүгдээрээ Молдавын иргэн байсан хэмээн албаны эх сурвалж мэдээлэв. Харин эмнэлэгт хүргэгдээд буй зургаан иргэний дөрөв нь Франц бол үлдсэн хоёр нь Молдавын иргэн гэнэ.

 

“Антонов” нисэх онгоц газардах үедээ осолджээ. Ослын шалтгааныг урьдчилан байдлаар цаг агаарын таагүй нөхцөл байдалтай холбоотой гэв. Учир нь онгоц газардах үед хүчтэй салхилж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин