“Монретранс Фүүд” ХХК-ийн 11 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг устгалаа
2017-10-16

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 02-03/651 тоот удирдамжийн дагуу “Монретранс Фүүд” ХХК-д хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад тус компаний агуулахад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, хадгалах болон хэрэглэх хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн хадгалагдаж байсныг илрүүлсэн байна.

 

Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг үндэслэн 49 нэрийн, 448 ширхэг, 11.530.000 төгрөгийн бүтээгдэхүүнийг Монретранс Фүүд ХХК-ийн менежер, агуулахын зохион байгуулагч нарыг байлцуулан Улаан чулуутын хогийн цэгт устгалд оруулжээ. 

Shuud.mn
Сонин хачин
Tur zasag gej neg iimerhuu l baidag daa
2018-08-28
Зочин:
ямар бүтээгдэхүүнийг нь бичвэл үр өгөөжтэй мэдээ болох байж дээ. гадуур зарагдаж байвал сэрэмжлэх үүднээс сэрэмжлүүлбэл сайнсан даа
2017-10-16